Арванхоёрдугаар сарын 31-ний орой Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах "Улаанбаатарын мөнгөн үдэш" баярын үйл ажиллагааны хэвлэлийн хурал боллоо. Хурлын үеэр "Улаанбаатарын мөнгөн үдэш" цэнгүүний хөтөлбөр болоод арга хэмжээний үеэр иргэдэд үйлчлэх автобусны чиглэлийг танилцууллаа.