Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Түрээсийн орон сууцны журамд ийм өөрчлөлт оржээ

Түрээсийн орон сууцны журамд ийм өөрчлөлт оржээ
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 31
Түрээсийн орон сууцны журамд дараах өөрчлөлтүүд оржээ. 
Шинэчилсэн журмаар түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг квотын дагуу эрэмбэлэхээр тусгажээ. Тухайлбал, өндөр настнуудыг эрэмбэлэхдээ хамгийн өндөр настайгаас нь эхэлж байранд хамруулах юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөрийн зэрэг алдалтын хувь хэмжээ, хугацаагаар гэх зэргээр эрэмбэлэх юм байна. Харин төрийн албан хаагчдын хувьд, төрд ажилласан жилээр эрэмбэлэхээр болжээ. 
Мөн шинэчилсэн журамд төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6,000 төгрөг, орон нутагт 4,500 төгрөг байхаар тус тус тогтоосон байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа гурван сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулах ёстой аж. Энэ удаад “Буянт-Ухаа2” хорооллын 68.59 мк.в 3 өрөө байранд эрэмбэлэгдэж хамрагдах иргэд түрээсийн нэг сарын төлбөрт 411,540 төгрөг, 3 сарын барьцаа төлбөрт 1,234,620 төгрөгийг ТОСК-ийн дансанд тус тус байршуулах юм. Түүнчлэн цахилгаан болон халуун хүйтэн ус, СӨХ-ны төлбөр зэрэг урсгал зардлыг ашиглалтаасаа хамаарч түрээслэгч нь өөрөө төлөх юм байна.
Бүртгэлд хамрагдсан иргэдийн материал нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд 2016 оны гуравдугаар сард бүртгүүлсэн иргэдийн материалын хүчинтэй хугацаа 2017 оны гуравдугаар сард дуусгавар болно. Иргэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй бол ТОСК-с түрээсийн материал бүртгэлийн тов зарлахад нэмэлт материалаа бүрдүүлж өгөх шаардлагатай аж.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн