Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Нийгмийн даатгалын илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэллээ

Нийгмийн даатгалын илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэллээ
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 14
Нийгмийн даатгалын илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэллээ. Энэ жилийн хувьд давхардсан тоогоор 38561 хүнд 2.6 тэрбум төгрөгийн буцаан олголт хийх аж. Тиймд нийгмийн даатгалын илүү төлсөн шимтгэлээ хэрхэн буцаан авах, хаана хандах тухай мэдээллийг хүргэж байна.  

Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд доод хязгаар гэж байдаг. Энэ нь тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, түүнийг арав дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс ихгүй байхаар зохицуулагдсан бөгөөд зарим даатгуулагчид үндсэн ажлаас гадна хэд хэдэн ажил давхар эрхэлж орлого тус бүрээсээ  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг. Эдгээрийн нийлбэр дүн нь дээр дурдсан дээд хэмжээнээс илүү төлөгдсөн тохиолдолд илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгодог байна. 
 Хувь хүн өөрийнхөө шимтгэл төлсөн мэдээллээ, буцаан олголт авах эсэхээ харьяа нийгмийн даатгалын газартаа хандаж авах боломжтой. Мөн шимтгэл төлөлтийн мэдээллээ цахимаар авахыг хүсвэл http://www.ndaatgal.mn/regnd/ цахим хаягаар орж бүртгүүлэн мэйл хаягаараа шууд лавлан авах боломжтой юм байна.  
  • Даатгуулагчийн баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, 
  • Үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэр, 
  • Иргэний үнэмлэх 
  • Даатгуулагчийн нэр дээр нээсэн банкан дахь дансны тодорхойлолт 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн