Open iToim app
Бүтээгч | 4 мин уншина

МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭВ: Цагаан сарын бэлгэнд санал болгох бэлгүүд

МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭВ: Цагаан сарын бэлгэнд санал болгох бэлгүүд
Нийтэлсэн 2017 оны 2 сарын 1
Монголд сар шинийн баяраар нэг айл дунджаар 200.000 төгрөг бэлгэнд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Гэтэл энэ мөнгө Монголын эдийн засгийг эрчимжүүлэх биш Эрээний эдийн засгийг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмэр оруулдаг. Учир нь Цагаан сараар бид ямар үйлдвэрийн, аль улсад үйлдвэрсэн бэлэг сонгохоос шалтгаалаад түүнд зарцуулагдсан мөнгө тухайн улсад татвар болж үйлдвэрийг нь өргөжүүлэн, тухайн улсын иргэнийг орлоготой, ажилтай болоход хувь нэмэр оруулдаг. Нэг үгээр хэлбэл, бидний Эрээний бэлэг худалдан авсан мөнгө Хятадын үйлдвэрийг өргөжүүлж, тус улсын татварт орлого оруулж, хятад хүнийг орлоготой болгож байх шиг. Тиймээс танд Эрээний бэлгээс илүүтэйгээр эх орныхоо үйлдвэрлэл рүү хөрөнгө оруулж, Цагаан сарын бэлгэндээ сонгох монгол бэлгүүдийг санал болгож байна.
Нүүдэлчдэд зориулсан ГИЛГЭРЭМ БРЭНД 

Гилгэрэм нэрийн гоо сайхны саванг байгалийн органик түүхий эд, эмийн ургамал, эрдэс ашиглан, хонины сүүл, тэмээний чөмөг, чацарганы тос зэрэг үндэсний уламжлалт түүхий эдээр баяжуулан гар аргаар, эх орондоо үйлдвэрлэж байгаа аж. Ойр дотныхоо охид бүсгүйчүүдэд Гилгэрэм брэндийн хонины сүүл, чацарганы тос, тэмээний чөмөгтэй органик саванг бэлэглээрэй.

   Бэлгийн багцийн үнэ, зарагдаж байгаа байршлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: ГИЛГЭРЭМ
ХАЛГАЙ БРЭНД

Ирсэн зочиндоо эрүүл мэнд, үс арчилгаанд нь тустай бэлэг сонгохыг хүссэн танд санал болгох монгол брэндийн бүтээгдэхүүн бол Халгай шампунь. "Монкрем"ХХК-иас "Монгол хүн та ХАЛГАЙ шампунийг худалдан авснаар 7 тэрбумаас 20 тэрбум төгрөгийг Монголдоо үлдээхэд хувь нэмрээ оруулна " гэсэн тооцоог гаргажээ. Тиймээс та үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Халгай шампуниа бэлэглээрэй.
                                            Бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХАЛГАЙ БРЭНД
ГОО МОНГОЛ БРЭНД

Ах дүү, төрөл төрөгсөддөө хэрэгцээт бэлгийг нь барьж, эх орныхоо үйлдвэрлэлд хөрөнгө оруулахыг хүсч байгаа бол танд Гоо Монгол брэндийн төрөл органик гоо сайхны бүтээгдэхүүнийг мөн санал болгож байна.

                                                    Бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг GOO ECO BEAUTY
BIOMON БРЭНД   

Монос Косметик ХХК-ын Biomon брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг та цагаан сарын бэлгээр сонгосноор хайртай дотнын хүмүүсийнхээ гоо сайхан, эрүүл мэндэд хувь нэмэр оруулахаас гадна улс эх орныхоо хөгжилд үнэтэй хөрөнгө оруулалт хийх юм.

                                                                   Бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг BIOMON
LHAMOUR БРЭНД

Lhamour брэнд хонины сүүлээр хийсэн гар, нүүр, биеийн органик байгалийн гаралтай савангаараа хэрэглэгчдийн сайшаал магтаалыг ихээхэн хүртээд байгаа билээ. Мөн түүгээр зогсохгүй Lhamour брэндийн хонины сүүлтэй саван олон улсын зах зээлд нэлээдгүй эрэлттэй байгаа юм. Тиймээс танд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин цагаан сарын бэлгэндээ сонгох бүтээгдэхүүнээр Lhamour брэндийг санал болгож байна.

                                                                         Бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс
ХӨСӨГ БРЭНД

Цэвэр эсгийгээр хийсэн эдэлгээ сайтай, чанартай, чамин хийц загвартай бэлгэнд өгөхөд мөн өөртөө авч явахад нэн тохиромжтой Хөсөг брэндийн тэмдэглэлийн дэвтрийн хавтас, утасны гэр, түрийвч, iPad, нөүтбүүк, шилний гэр юм. Та цагаан сарын бэлгэндээ дээрх гоо сайхны бүтээгдэхүүнээс сонгосон ч баглаа боодлын асуудал таныг сэтгэлийг зовоож байгаа бол Хөсөг брэндээс сонголтоо хийхэд болох юм байна.

                                                                 Бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг HUSUG
URGUU PUZZLE

Хойч ирээдүй болсон хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй, аливаа зүйлийн эвийг олж бүх аргуудыг туршиж үзэх дадалдтай болгох Монгол гэрийн угсардаг тоглоомыг бэлэглээрэй. "Өргөө Пазл" ХХК-н эсгий туургат Монгол гэрийн угсардаг тоглоом мөн сувинер нэрийн бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргаад удаагүй байгаа ажээ. 

                                                            Угсардаг тоглоомын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: URGUU PUZLE
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн