Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 01-нээс авч эхэлсэн бөгөөд анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.
Татварын буцаалт олголт авах хүсэлтэй иргэд ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө.
Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг зөвлөж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.12-т
-“Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. Үүний дагуу орон сууц худалдан авах, орон сууцны барилга барихад зарцуулсан орлогыг татвараас чөлөөлнө.
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН БОЛОН БАРЬСАН ИРГЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ ЖАГСААЛТ
ХЭРЭВ АНХ УДАА ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ
ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ
Хувь хүний орлогын албан татварын хуулийн
24.6-д “Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж заажээ. 24.7-д “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна” гэж заажээ.
СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХДЭЭ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ ЖАГСААЛТ
Та цахим татварын систем E-TAX.MTA.MN-д нэвтрэхдээ “нэвтрэх хэсэг”-ийн Татвар төлөгчийн дугаар, Хэрэглэгчийн нэр хэсэгт Хувь хүний регистрийн дугаар /эхний 2 үсгийн томоор Монгол крилль үсгээр/, Нууц үг хэсэгт татварын албанаас авсан нууц үгийг оруулан нэвтрэх товчийг дарж орно.
Татвар төлөгч иргэн сургалтын төлбөрийн болон орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалаа иргэний харъяаллын дагуух Татварын албанд ирүүлнэ.
Татвар төлөгчийн иргэний төрсөн буюу үрчилсэн хүүхдийн, мөн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж байгаа суралцагчийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг анхны мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа тохиолдолд үзүүлнэ. Тухайлбал хуучнаар техникумд мэргэжил эзэмшсэн боловч одоо бакалаврын зэрэг эзэмшихээр суралцаж байгааг 2 дахь удаа мэргэжил эзэмшихээр суралцаж байна гэж үзнэ. Энэ хөнгөлөлтийн агуулга нь хувь хүнд дээд боловсрол олгох бус мэргэжил эзэмшүүлэх явдлыг дэмжсэн болно.
Сургалтын төлбөрийн болон орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгч иргэн зэрэг эдлэх боломжтой.
Хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалаа цахим хэлбэрээр, биечлэн/цаасаар/, баталгаат шуудангаар аль ч хэлбэрээр татварын албанд ирүүлэх боломжтой.