Зуны амралтаараа өөрийгөө хөгжүүлж, танилын хүрээгээ тэлэх боломжтой үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй сургалтуудыг мэдээллийг хүргэж байна.
Хүүхдийн ордны үнэ төлбөргүй салбар сургалтууд
НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг хөгжүүлэх, авьяас чадварыг нь нээх зорилгоор Монголын хүүхдийн ордны салбар дугуйлангуудыг нээн хичээллүүлдэг болсон. Салбар дугуйлангууд нь Сонгинохайрхан дүүргийн 3,9, 27 хороо Чингэлтэй дүүргийн 1,18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 2,9 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлаж байна.
Мөн Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол, Яармаг дахь 34 дүгээр сургууль, 10 дугаар хорооны Иргэний танхим, долдугаар сургууль, “Морингийн даваа”-нд байрлах 135 дугаар сургууль зэрэг газарт тус тус байрлан хичээллэж байна. Салбар дугуйлангуудад мэргэжлийн багш нар дуу, бүжиг, англи хэл, драм, гар урлал, уран зураг, амьдрах ухаан зэрэг сургалтыг явуулж байгаа ажээ.
Сургалт гурван сарын хугацаатай, үнэ төлбөргүй явагддаг байна.
Оргил кэндо клубын сэлмэн тулааны сургалт
Сэлэмэн тулааны урлаг сонирхогч хүмүүст зориулан Нийслэлийн 23-р сургуулийн урлаг зааланд дөрвөн долоо хоногийн Кэндог танилцуулах үнэ төлбөргүй хичээл заана. Үнэ төлбөргүй сургалт зургаадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11 хүртэл явагдана.
Та кэндо-н хулсан сэлэмийг худалдаж авсанаар кэндогийн сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болох юм. Насны хязгаар 14 -с дээш настай байх. Холбоо барих: 8001 8052,9586 5151, ЭНД дарна уу ANDRA Academy-аас зохиож буй насанд хүрэгчдэд зориулсан балетын нээлттэй хичээл.
Хаяг: Баянмонгол хороолол 401-р байр Холбогдох утас: 99198792
Таны хүүхдийн зуны амралтаа сонирхолтой хөтөлбөрийн дагуу, олон олон шинэ мэдлэг хуримтлуулах сургалт.
-Хүүхдийн иога. Иога нь хүүхдийг эрүүл чийрэг,өсөж бойжиход нь тустай бөгөөд хүүхдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, оюун санаагаа тогтворжуулж, аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурахад ач тустай юм
-Арт уран зураг: Мэргэжлийн зураач, уран зургийн багш хичээлийг заах бөгөөд, хүүхэд бүр өөрийн бүтээлтэй болно
-Оригами. Японы цаасан урлалын хичээл
-Капла сэтгэхүй хөгжүүлэх модон тоглоом. Каплагаар тоглосон хүүхдүүдийн гар сарвууны булчин хөгжиж, гар чичирхээ болино . Мөн анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж олон дүрснүүдийг сэтгэн бодхоос гадна бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ
-Бяцхан тогоочийн сургалт. Амттан, жигнэмэг, бялуу
-5-6 насныханд зориулсан IQ хөгжүүлэх, сэтгэн бодох, гар зүгшрүүлэх, дуурайн дүрслэх, өөрийгөө илэрхийлэх хичээл
- Бага ангийн сурагчдын зуны амралтын даалгавар хийлгэнэ.
-Математик сэтгэлгээг хөгжүүлж, суурь түвшинээс ахисан түвшинд хичээллэнэ.
Хүүхдийн төв номын сангийн Их мэдэх танхимтай хамтран хүүхэд багачуудад зориулсан ҮЛГЭРИЙН ЦАГ үнэ төлбөргүй сургалтыг эхлүүлжээ. Хүүхэд багачуудыг ном унших дуртай болгох, номын сан, номтой нөхөрлөх, ном уншсанаар зөв дадалтай болох, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, шинэ найзтай болох, номоор дамжуулан эерэг хүмүүжлийг хүлээн авна.
Хичээлийн цаг: 14:00-16:00 цаг хүртэл
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ БОЛОН ЯРИАНЫ КЛУБУУД
7-12 насны хүүхдүүдэд зориулж англи хэлний ярианы чадварыг нь дээшлүүлэх зорилгоор Kids' English Speaking Space нэртэй арга хэмжээг бүтэн сайн өдөр бүр 14:00-15:30 цагийн хооронд явуулдаг билээ.
Энэ үеэр хүүхдийн насанд нь тааруулж тэдэнтэй тоглох, хамт кино хүүхэлдэй үзэж түүнийхаа талаар ярилцах, тэмцээн зохиох гэх мэт олон сонирхолтой бөгөөд үр дүнтэй аргаар англи хэлийг заах болно. Хаана: Өргөө 2 кино театрын эсрэг талд Монголын Залуучуудын Холбооны гурван давхарт Ziferblat Ulaanbaatar Хэзээ: Бүтэн сайн өдөр бүр 14:00 цагаас
"Boundless Education" Speaking Club
“Хэлийг хэрэглээ болгоё” зорилготой хүн бүрт нээлттэй ярианы клуб.
Хаана: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо Computer Land-н урд талд Canon төв 6 давхар 604 тоот
Хэзээ: 2017 оны есдүгээр сарын 2-ны 11 цагт
Фэйсбүүк хуудас: ЭНД дарж орно уу Аз хур номын их дэлгүүрийн англи хэлний үнэ төлбөргүй сургалт
Англи хэл шимтэн суралцагч залуустаа зориулан Аз хур номын их дэлгүүр англи хэлний сургалтыг долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг байна. Сургалтын хичээлийг Р.Мөнхтуяа багш ордог бөгөөд зарим хичээл дээрээ гаднаас зочид урьж хичээл заалгадаг байна.