Open iToim app
Наадмаар трэнд болох дээлний загварууд
Нийгэм | 8 мин уншина

Наадмаар трэнд болох дээлний загварууд

Нийтэлсэн 2018 оны 7 сарын 2
Олон танигдсан томоохон хувцас загварын салонууд тухайн жилийн загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг. Томоохон салонуудын наадмын гоёлд зориулан урлаж эхэлсэн дээлний загвар, чиг хандлага өнгө, хийцээс ажиглахад наадамчин олон маань хэт гоёж, хээ хуар болсон, чамин дээлнээс илүүтэй гоёл багатай, дан дээл, нимгэн монгол цамц өмсөх хандлагатай байна.
Харин өнгөний хувьд зуны усан цэнхэр, саарал, ягаан, бэйж болон шаргал зэрэг завсрын өнгө зонхиож байгаа аж. Материалын хувьд хөнгөн, нимгэн, тааран байх нь иргэдийн эрэлтэд нийцэж байгаа ажээ.    
Ингээд танд томоохон хувцас загварын салонуудын санал болгож буй наадмын гоёлуудыг танилцуулж байна.
ТҮМЭН ТОРГО БРЭНДИЙН "БИ МОНГОЛ ХҮН" НААДМЫН КОЛЛЕКЦИ 
undefined
"БИ МОНГОЛ ХҮН" наадмын коллекци нь монгол хувцасны хэв маягийг орчин үеийн загварын чиг хандлагатай уялдуулан гаргасан. Материалын хувьд зуны улиралд тохиромжтой тааран даавуу, торго, даавууг ашигласан болно. Өнгөний хувьд сүүлийн үеийн хувцас загварт ашиглагдаж байгаа завсрын өнгөнүүд болон хар, цагаан зэрэг өнгүүдийг ашигласан. 
undefined
undefined
МИШЭЭЛ АМАЗОНКА НААДМЫН ГОЁЛ
undefined
Наадмын баярт зориулсан тааран материалтай эмэгтэй монгол цамц, шинэ загварын эмэгтэй дээлүүд. 
undefined
ГОВЬ КАШМЕРЫН НААДМЫН КОЛЛЕКЦИ 
undefined
Ардын аман зохиол, хөгжим, дүрслэх урлагийн өв сангаас улбаалан хөгжиж ирсэн цамын бүжиг нь манай оронд урлагийн хэлбэрийн хувьд хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл цам нь зөвхөн шашны зан үйл бус Монгол үндэстний бахархал болсон өв соёлыг өөртөө шингээсэн гүн гүнзгий утгатай бүжиг юм. 
Цам харайж буй бүжигчид бясалгалын аргаар Үндэсний их баяр наадмын дэвжээгээ ариусгаж, сайн сайхныг бэлгэддэг онцлогтой. Тиймдээ ч Говь брэнд цамын бүжгийг наадмын өмсгөлтэй хослуулж, өв соёлын сүр хүчийг бахархалтайгаар харуулж байна.
Зуны дэлгэр цагийг угтсан шар, ягаан, цэнхэр гэх мэт тод өнгүүд НААДАМ КОЛЛЕКЦИ-д зонхилно. Мөн монгол хээ болон дэлхийн загварын ертөнцөд трэнд болж буй цэцгэн принтийг шингээсэн нь уламжлалт дээлний загварт шинэчлэл хийсэн юм. 
undefined
УРБАН БРЭНДИЙН НААДАМ КОЛЛЕКЦИ 
undefined
Дэлхийн загварын ертөнцийн хувцасны чиг хандлага, европ хувцасны давуу талтай монгол хувцасны загварыг сайтар хослуулан, гоёлын болон өдөр тутмын амьдралын хэв маяг, таны шүүгээн дэхь бусад хувцастай зохицох, хялбар угааж индүүдэх зэрэг нөхцөл боломжуудыг сайтар тооцон үйлдвэрлэлээ. 
Коллекцийн үндсэн материалыг зуны аагим халуунд өмсөхийг бодолцон хүйтэн даавуун материалыг тусгайлан захиалж орчин цагийн болон монгол эх орныхоо байгалийн зураглал, хээг оруулж, габердин, шифон зэрэг материалууд дээр хэвлэх технологийг ашигласан өвөрмөц онцлогтой.  
SILK CAPITAL САЛОН НААДАМ-2018 КОЛЛЕКЦИ 
undefined
Тус салоны загварууд Япон торгоор хийгддэг бөгөөд дахин давтагдашгүй өнгө, хээний сонголттойгоороо онцлогтой аж.  

Ж.Оюунчимэг: Хүүхдэд хээтэй дээл өмсгөхийг цээрлэдэг. Харин луутай дээлийг...

Монгол дээлний ёсон болоод дээлийг хэрхэн зөв өмсөх талаар “Батзүү” компанийн захирал Ж.Оюунчимэгийн ярилцлагыг хүргэж байна.  
-Монгол дээл ямар онцлог шинжийг агуулдаг вэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье?  
-Монгол түмэн үндэсний баяраа тохиолдуулан үндэсний дээлээ хэвшмэл өмсөх сонирхолтой болсон байна. Хубилай хаан 1363 онд монгол дээлийг бусад орны үндэсний хувцаснаас тодотгон хуульчилсан байдаг. Тухайлбал, монгол дээл нь босоо захтай, дөрвөлжин энгэртэй гэдгээрээ бусад орнуудын үндэсний хувцасны хэв маягаас ялгагдаж байхаар хуульчилсан юм байна. Тэр үеэс монгол дээл нь босоо захтай гэдгээрээ ялгагдах болсон байгаа юм.  
Босоо захтай, дөрвөлжин энгэртэй дээл нь байгаль, цаг уур, соёл, ёс заншил гээд маш олон мэдээллийг агуулдаг. Урьд нь хэн нэгний  өмссөн дээлээс удам, угсаа, язгуур гарлыг хүртэл нэрлэж болдог байсан байна. Энгийн харц ард даавуун дээл голдуу өмсдөг байсан бол хаад, ноёд хүр хорхой ч юмуу, янз бүрийн торгон дээл өмсдөг байжээ. Тиймээс дээл нь маш том соёлыг өөртөө хадгалж байдаг гэсэн үг.  
-Өмнө нь хүний өмссөн дээлээс тухайн хүний язгуур гарлыг мэдэх боломжтой байсан гэхээр тухайн үед дээлний  материалд онцгой ач холбогдол өгдөг байж хэмээн ойлгож байна. Гэтэл өнөө үед хүүхэд хүртэл үнэтэй торго, дурдангаар гоёх болсон байна. Тэгэхээр цагаан сараар гоёх дээлийн материалыг нас, уламжлалдаа тохируулан хэрхэн зөв сонгох вэ? 
-Манай монголчууд дээлэндээ хээ тавихыг маш чухалд тооцон хүндэтгэлтэй ханддаг байсан. Дээлний материал сонгоход  ч мөн  адил. Тухайлбал, хэт үнэтэй, хээтэй торго нь хүүхдийн насанд хүнддэг гэж үздэгээс гадна хээний ороогдсон оёдол, нүх сүв бүр нь маш том агуулгатай учраас хүүхдэд үнэтэй, хээ хуартай дээл   өмсгөхөөс зайлсхийдэг байжээ. Хүүхэд ороогдсон хээ ихтэй дээл өмсвөл нүхэнд орох, янз бүрийн зүйлд орооцолдоно хэмээн цээрлэдэг. Тийм учраас хүүхдэд сатин, цэвэрхэн торго, даавуун материалаар дээл хийвэл тохиромжтой. Харин залуу хүмүүс пүүсүү ч гэдэг юм уу үнэтэй торго эдлэх нас нь болоогүй гэж хэлж болно. Тэгэхээр залуу охид, бүсгүйчүүд ургаж, төлжиж байгаа гэдэг утгаар цэцэгтэй материал, унасан дээлний материал сонгож болох юм.
Харин 30-аас дээш насныхан өөрт таалагдсан материалаараа дээл хийж өмсөх болно. 60-аас дээш настай хүмүүс түмэн насан хээтэй дээлний материал сонгох нь илүү тохиромжтой. Түмэн насан хээ нь амьдрал тэгш, дардан байхыг билэгддэг.
-Та сая дээлийн хээг өргөн утга агуулгатай учраас хүүхдэд хээтэй дээл өмсгөхөөс зайлсхийдэг байсан талаар ярьсан. Энэ талаарх яриаг дэлгэрүүлж, хэдэн настай хүн ямар хээтэй дээл өмсөж болох талаар тайлбарлаж өгөхгүй юү?   
-Сүүлийн үед хүмүүс хээг хамаагүй хэрэглэх болсон байна. Уг нь хээ болгон учир агуулгатай байдаг. Тухайлбал, хаан хээг бүтэн зургаар нь харвал маанийн үсэг  байна гэдгийг хятадын эрдэмтэн судалсан байгаа юм. Уг маанийн үсэг нь хүний эр зоригийг бадраах, зам дардан болгох, өвчин эмгэг холдуулдаг хэмээн үздэг байх жишээтэй.  
Баянхошуу, усан долгио, түмэн насан, хаан бугуйвч, хатан сүйх, хас, хорол, ланз гэх мэт хээ болгон өөр өөрийн онцлогтой. Иймээс дур мэдэн тавьж болохгүй. Дээлний хээг сонгохдоо наад зах нь насаа харгалзан үзэх нь зүйтэй. Сүүлийн үед ихэнх хүмүүс түмэн насан хээтэй дээл өмсөж байна. Уг нь түмэн насан хээтэй дээлийг 50-аас дээш насны хүмүүс урт удаан насан жаргахыг билэгдэн өмсвөл тохиромжтой байдаг. Учир нь түмэн насан хээ нь амьдралыг он удаан үргэлжлүүлэх, мөнх байдлыг билэгддэг. Луун хээ нь хүч билэгддэг учраас залуу хүн луун хээтэй дээл өмсвөл аюул дагуулна хэмээн цээрлэдэг. Ер нь залуу хүнд үүлэн хээ юм уу, уул ус байгальтай зохицдог дүрстэй хээг хүнддэг гэж үздэг.    
Үүнээс гадна дээлийн хээг ганц, нэгээр тавьсан харагдаж байна. Уг нь ганц хээ тавьдаггүй. Ганц хээ нь үргэлж ганцаараа байх эсвэл үр хүүхдээсээ холдох нигууртай учраас хөөрөгний даалингийн дөрвөн буланд хээ тавьдаг байх жишээтэй.
Дээлийн хээ, шаглаа, хаваас зэргийг оёход маш нарийн ур чадвар шаарддаг. Тиймдээ ч манай Монголд зөвхөн дээлээ хавж оёдог байгаа юм. Монгол дээл нь өөрөө маш том соёл, шинжлэх ухаан юм. Энэ соёлоо ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд өнөөгийн бид ёс заншлаа алдахгүй байх хэрэгтэй.     
-Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй ялгаагүй, хүссэнээрээ нударгатай дээл өмсөх болжээ. Энэ нь уламжлан ирсэн ёсны хувьд хэр зохистой вэ?
-Урьд нь дээлний нударгыг насны заагаар ялган хэрэглэж байсан. Ер нь 50-иас дээш настай хүн нударгатай дээл өмсдөг байсан юм билээ. 50 нас хүрээгүй хүн нударгатай дээл өмсвөл  нударгаа эргүүлэн золгож, ахмадаа хүндэтгэдэг байжээ.  
Дээлний нударганаас гадна эмжээр маш чухал байдаг. Тухайлбал, улаан дээлийг хар материалаар эмжиж болохгүй. Нөгөө хүнээ устган үгүй болгож буй хэмээн цээрлэнэ. Ер нь бараан өнгөтэй дээлний материалыг цайруулж эмжих нь тухайн хүн өөдлөн дэвжиж эдийн сайныг өмсөж, эдлэнэ хэмээн билэгддэг. Дээлийг эмжихэд хүртэл утга агуулга байдаг учраас хүүхдийн дээлийг эмждэггүй.
-Цагаан сараар ахмад хүнтэй золгохдоо богино ханцуйтай хувцас өмсдөггүй гэдэг. Тэгэхээр цагаан сараар ямар хувцас өмсөхийг цээрлэдэг юм бэ? 
-Сүүлийн үед цагаан сараар янз бүрийн загвартай дээл өмсдөг болжээ. Дээр үед ахмадын мэнд амрыг мэдэхдээ богино, задгай энгэртэй дээл, хувцас өмсөхийг цээрлэдэг байсан. Үүнээс гадна дээлтэй холбоотой цээрлэх зүйл бий. Тухайлбал, дээлний захыг урагш буюу түрүүлгээ харуулж хаядаггүй, өвчин зовлон гуйна гэдэг. Дээлний захыг гал руу харуулж өрөөлдөж хучдаггүй, хоёр ханцуйг нь зөрүүлж эвхдэггүй, хүний эрхэнд хүлэгдэхийн ёр гэж үздэг. Мөн дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних бэлэвсэрч хагацахын шинж хэмээнэ.    

Дээлний босоо зах Манжийнх биш, Киданы үед бий болсон нь олдвороор нотлогддог.

Монгол дээлний түүх онцлогийн талаар судлаач, доктор, профессор, "Монгол костюмс" төвийн захирал Б.Сувдтай ярилцсанаа хүргэж байна.
-Нэг үе хүн бүр Хүннү дээл өмсдөг болсон байсан. Харин сүүлийн үед эргээд босоо захтай дээлээ өмсөж эхэлж байна. Хүннү дээлний гарал үүсэл, хөгжлийн талаар яриагаа эхлүүлье?
-Орчин үед хүмүүсийн Хүннү дээл гээд байгаа нь бол үнэндээ Хүннү дээл биш. 1924 онд Төв аймгийн Батсүмбэрийн Ноён уулаас олдсон хоёр төрлийн Хүннү дээл байдаг. Урдуураа задгай энгэртэй энэ дээлүүд ОХУ-ын Санктпетрбургийн Эрмитажид хадгалагдаж байгаа. Ташуулсан энгэртэй дээлийг сэргээн засварлахдаа буруу хийж, түүнийгээ Хүннү дээл гэж нэрлээд байдаг.
-Сүүлийн үед босоо захтай дээл Хятадынх, Хүннү дээл биднийх гэж ярих болсон. Энэ тухайд?
-Бид өвөг дээдсийнхээ өв соёлыг сайн мэдэхгүйгээс болж босоо зах Хятадынх гэдэг. Үүнийг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Оросын судлаач Л.Л. Викторова судалгаандаа “Монголчуудын дээл босоо захтай, энгэр нь дөрвөлжин” гэж тодорхойлсон байдаг. Энэ нь Монголчууд босоо захыг Манж нараас авсан гэсэн ойлголтыг няцаадаг. Босоо захтай дээл Манжаас өмнө, бүр Киданы үед байсан . Киданы үеийн босоо захтай дээлийн олдвороос Киданы үед монгол дээлний загвар үндсэн хэлбэрээ олсон гэж судлаачид үздэг. Бид ч мөн номоо бичихдээ Киданы үеийн босоо захтай дээлний олдворыг олж, босоо захтай дээл Киданы үед үүссэн гэдгийг нотолсон. Мөн Киданы үед хаад, ноёдын зэрэг, дэвийн хувцас, дээлний төрөл бүрийн хатгамал, урлал үүссэн гэж үздэг.
-Наадам, баяр ёслолоор ууж ихээр өмсдөг болсон. Ууж болон нударганы түүх, соёлын тухайд?
-13-р зууны үеийн хатад богино ханцуйтай ууж давхарлаж өмсдөг байсан. Ууж тэр үеэс гаралтай. Харин нударга бол бага хаадын үед бий болсон. Манайхан нударгыг бас Манжийнх гэж хэлдэг. Нударга бол бага хаадын үеэс гарч ирсэн гэдгийг олдворууд нь баталдаг. Бид түүх, соёлоо цааш нь түлхэхийн оронд өөрсдөө сайн судлах хэрэгтэй. Хувьсгалын дараа үеэс угсаатны, ямбатны хувцас гэдэг утгаар нь нударгыг халж эхэлсэн байдаг. Орчин үед нударгатай дээл их ховор болсон доо.
-Нүүдэлчин монголчуудын хувцас Хятад болон бусад орны хувцсанд хэрхэн нөлөөлж ирсэн байдаг вэ?
-Бид түүхэндээ хүчирхэг явсан ард түмэн. Хүчирхэг улсуудын соёл хувцсаар нь түгэж байдаг. Хүчирхэг улсын нөлөөнд байгаа орнууд өөрийн мэдэлгүй өнөөх соёлыг нь даган дуурайдаг. Хятадууд манай уламжлалт дээл хувцаснаас өөрсдийн дээлэндээ авсан юм маш их. Орос, Япон, Солонгосын эрдэмтэд хүртэл нүүдэлчдийн хувцаснаас суурин иргэншилд авсан зүйл их бий гэдгийг нотолсон байдаг. Тухайлбал,Солонгос, Япон, Хятад ёслолын хувцас, Ираны углаа хувцас, төв азийн нүүдэлч иргэний дээлний нөлөөгөөр баяжсан гэж үздэг. 
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн