Open iToim app
Парламент | 2 мин уншина

О.Баасанхүү: Эрдэнэтийн маргаанаас болж Монгол Улс 99 сая долларын өрөнд орчихлоо

О.Баасанхүү: Эрдэнэтийн маргаанаас болж Монгол Улс 99 сая долларын өрөнд орчихлоо
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 31
УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  
Хуулзүйн сайд жип машин унасан асуудлаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ил болгохоор ажиллаж байгаа тул өөрийгөө хамгаалах гэсэн хэмээн тайлбарлаж байна. Гэвч С.Зоригийн хэргийн зарим матераилыг Ц.Элбэгдоржид Хүний эрхийн хорооноос тодорхой хэргийг ил болгох шаардлагатай гэсэн  албан бичиг ирснээр ил болгосон юм. Үүнийг өнгөрсөн намар Засгийн газраас дахиад ил болгох тогтоолыг гаргасан юм. Гэтэл одоог хүртэл тэр ил болгосон баримтууд нь архивт ирээгүй байна. Ил болгосон баримтаа уншмаар байна гэхэд  Прокурорын байгууллагын архивт шилжүүлээгүй байна. Хавтаст хэргийг хэн ч уншаагүй, Хууль зүйн сайд өөрөө хавтаст хэргийг уншаагүй гэж хэлсэн. Хэн ч хэргийг уншаагүй мөртлөө хохирогчийн сэтгэл санааг үймүүлж, улс төржүүлмээгүй байна.  
Хоёрт, Эрдэнэтийн 49 хувийг төрд авах тухайд санал нийлж байгаа. Гэвч УИХ-ын тогтоол нь хууль зөрчсөн. Үүнийг шүүх тогтоосон. Тиймд 49 хувийнхан Олон улсын шүүүхэд хандсан байна лээ. Монгол Улсаа өрөнд оруулмааргүй байна.  
49 хувь тухайн үедээ Оросынх,  51 хувь Монголынх байсан.  ОХУ-ын Засгийн газраас хамаарахгүйгээр  ямар нэг хэлцэлд орох юм бол 51 хувийнхан хуулийн хүрээнд хариуцлага үүрч баталгаа гаргаж өгөх ёстой. Олон улсын шүүхэд эсрэг  талынхан дөрвөн үндэслэлээр  гомдол  гаргасан байгаа юм. Хоёр үндэслэлийг хүчингүй болгож хоёр үндэслэлээр  шийдвэр гаргасан байдаг.  Манайх давж заалдах асуудлаар Лондоны шүүхэд хандсан боловч эрхгүй гээд шийдвэр нь гарчихсан байгаа юм. Үүний хор уршгаар бид багаар бодоход 99 сая орчим долларын өрөнд орчихсон  байна. Үүнийг яаралтай шийдэж өгөх талаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлнэ" гэв.   
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн