Монголчуудын үхлийн шалтгааны гуравт харвалт бичигдэж , сүүлийн жилүүдэд харвалт залуужиж, эл өвчнөөр хорвоог орхих хүний том улам өссөөр байгаа аж. Үүнд ямар шалтгаан нөлөөлж байгаа болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Гранд мед эмнэлгийн Мэдрэлийн их эмч П.Дуламрагчаагийн зөвлөмжийг хүргэж байна.
Тархины цус харвах эмгэг нь тархины цусан хангамж гэнэт тасрах, цусан хангамжаар дутах үед үүсдэг.
Дараах эмгэгтэй хүн тархины цус харвах өндөр эрсдэлтэй
-Цусны даралт ихсэх эмгэгтэй. Хэрвээ цусны даралт ихэсдэг бол даралтыг хянах, эмчийн зааврын дагуу эм уух. Эм нөлөөлхгүй байгаа тохиолдод нарийн мэргэжлийн эмчид хандаж хянаж байх ёстой.
-Тархины судас бөглөрч тархины эдэд цусан хангамж дутагдахад нөлөөлдөг архи, тамхи хэрэглэдэг. Мөн чихрийн шижин өвчинтэй хүн тархины цус харвах эрсдэл өндөр байдаг. Учир нь цусан дахь сахарын хэмжээ цусны эргэлтэд саад учруулах өндөр магадлалтай байдаг.
-Зохистой, эрүүл хоололт хамгийн чухал. Муу өөх тос холестрины хэмжээ ихэссэн тохиолдолд тархинд цус харвах эрсдэлтэй байдаг
-Хөдөлгөөн хомсдож, хөдөлгөөний дутагдалд орох нь тархины цус харвах эрсдэлийг нэмж байдаг.
Тархины цус харвах үед илрэх шинж тэмдгүүд
Хамгийн түрүүнд тархины эдэд цус харвасан гэдгийг сэжиглэж байгаа тохиолодолд тухайн хүний нүүр царайнд гарч байгаа өөрчлөлтийг ажиглаад үзэх хэрэгтэй. Тархины цус харвасан үед нүүрний аль нэг тал хөдөлгөөнгүй болж, нүд, ам аль нэг тал руугаа муруйдаг. Мөн хэл ярианы өөрчлөлт гарч ирнэ. Огт ярихгүй болох, хэл яриа тультрах шинж тэмдгүүд илэрнэ.
Түүнчлэн тархины цус харвасан үед эмгэг үүссэн тархины талын гар дохио өгөхөд хөдөлгөөн хийж чадахгүй байдалд орно. Үүнийг мэргэжлийн эмч нар биш өөрөө оношлох боломжтой.