Засгийн газрын ордны зүүн талд байрладаг /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 1929 оных шиг нь тэр л түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, GALLERIA ULAANBAATAR нэртэйгээр худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөн барьж байгаа билээ.
Шинээр байгуулах GALLERIA ULAANBAATAR төвдөө Улаанбаатар хотын музейг байрлуулах юм. Мөн “Говь” ХК-ийн нэрийн дэлгүүр, банк, япон, монгол ресторан, автомашины үзүүлэнгийн танхим, дэлхийд алдартай брэндүүдийн бутик дэлгүүр, үйлчилгээний салбарууд байрлах аж.
Барилгын сэргээн засварлах бүтээн байгуулалт дөрөвдүгээр улиралд дуусч, 2018 онд багтаж ашиглалтад орох ажээ.
23 тэрбум 850 сая төгрөгөөр сэргээн засварлагдаж буй Хэвлэх үйлдвэрийн шинэ өнгө төрх ийм болж өөрчлөгдөнө.