Би дөрвөн охинтой айлын бага. Хоёр том эгч нутагтаа, харин бага эгч маань Солонгост амьдраад арав гаруй жил болжээ. Бид дөрөв хоорондоо нэлээд хэдэн насны зөрүүтэй тул бие биедээ амь. Өдөр бүр биш ч долоо хоногтоо 2-3 удаа утсаар ярьж, хамаг амьдралаа дэлгэнэ.
Нэгнийх нь төрсөн өдөр болбол заавал бэлэг авч өгдөг уламжлал бага ангид байхаас минь эхлэлтэй. Нэг удаа төрсөн өдрөөр эгч нар цайны печень эгнүүлж тавиад лаа үлээлгэж, ээжийн тухай дуулж өгч байсан нь одоог хүртэл санаанд тодхон байдаг. Тэр цагаас хойш жил бүрийн төрсөн өдрийн бэлгээ хоног тоолон хүлээдэг болсон.
Харин энэ жилийн төрсөн өдрийн бэлэг их сүржин бас хэзээ ч мартагдахаагүй содон бэлэг байв. Солонгост ажилладаг эгч минь Levi’s брэндийн цүнх бэлэг болгон явуулжээ. Хэдэн мянган километрийн цаана амьдарч байгаа эгчээсээ үнэтэй брэндийн цүнх бэлгэнд авна гэж төсөөлөөгүй тул нүдэндээ итгэсэнгүй. Гэртээ сууж байгаад брэндийн цүнхтэй болсондоо баярлаж, хаанаас хэдэн төгрөгөөр, хэрхэн авсан талаар Эгчээс лавлатал, shoppy.mn нэртэй онлайн худалдааны төрөлжсөн сайт гэж байна. Эгч үргэлжлүүлэн “Бэлэг таалагдсан уу. Монголд интернет худалдааны зах зээл цахим шуудан шиг хөгжиж байгаа юм байна шүү. Наад цүнхийг чинь өнөө өглөө сайтаас нь захиалсан юм. Тэгсэн хэдхэн цагийн дотор чамд аваачаад өгчээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол хүмүүс үйлчлүүлэх боломжтой онлайн дэлгүүр байдаг юм байна. Дэлгүүрийн цагийн хуваарьт баригдаж суудаг цаг ард хоцорчээ. Хамгийн гол нь бараа нь “Copy” биш баталгаатай юм байна. Ориг цүнх шүү” гэснээр бидний яриа дууслаа. Энэ мэдээллийг илүү олон хүнд хүргэх зорилгоор shoppy.mn онлайн дэлгүүрийнхэнтэй холбогдож, үүсгэн байгуулагчидтай нь ярилцлаа. Үнэнийг хэлэхэд миний хувьд өмнө нь онлайн сайтаас худалдан авалт хийгээд, хуурамч, чанаргүй бараа хүлээн авч сэтгэл гонсойж байсан удаатай. Тэр явдлаас хойш миний хувьд нүдээр үзэж, гараар барьж үзээгүй зүйлдээ мөнгө төлнө гэдэг эрсдэлтэй алхам болж хувирсан юм. Зурган дээрх шигээ байдаггүй гэсэн итгэл гүн суусан хэрэг. Гэхдээ эгчийн үйлчлүүлсэн сайтынхан тэс өөр байгааг анзаарсан. Сайн чанартай барааг хүлээн авсандаа урамшиж, цаг зав гарвал Шоппи ордог боллоо. Тэд бас худалдан авалт хийх хүсэлтэй байгаа хэрэглэгчиддээ бүтээгдэхүүний хэмжээ, загвар болон сайтыг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгч туслалцаа үзүүлж байгаа нь худалдан авагчдаа үйлчилгээний соёлоос эхлээд орчин үеийн техник технологитой хөл нийлүүлэхэд бэлдэж буйг илтгэнэ.
Энэ явдлаас хойш сарын дараа саяхан Говь-Алтайд амьдардаг аав, ээждээ Цагаан сард нь нэмэрлэн бэлэг явуулахаар shoppy.mn дэлгүүр рүү дахин холбогдлоо. Учир нь эднийх захиалсан барааг маань хөдөө орон нутагт хүргэж өгдөг хүргэлтийн үйлчилгээтэй юм. Дундаж орлоготой сэтгүүлч миний хувьд эгч шигээ үнэтэй брэндийн цүнх явуулж чадахгүй тул монгол брэндийн бараануудаас нь сонголт хийж захиалгаар хүргүүллээ.
Тэд хэрэглэгчдэд гэртээ сууж байгаад дэлхийн шилдэг брэндийн бүтээгдэхүүнийг дэлгүүрт худалдаалдаг үнээс нь арай хямдаар авах боломжийг санал болгодог бөгөөд интернет худалдааны шинэ өнгө төрх, технологийн шилдэг шийдэлтэй платформоор дамжуулан Монголын “Амазон”-ыг байгуулах мөрөөдөлтэй ажээ. Учир нь тэд зөвхөн дэлхийн брэндийг хэрэглэгчдэд санал болгож, худалдаалахаас гадна Монгол брэндийн, үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, гадаад зах зээлд сурталчилж эхэлжээ.
Энэ талаар shoppy.mn худалдааны сайтыг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мэндбаяр “Манайх жил гаруйн хугацаанд Монголын хамгийн өндөр хандалт, борлуулалт, олон төрлийн бараатай худалдааны сайт болсон. Одоогоор сая орчим хандалт авч, 50,000 орчим хэрэглэгчтэй болсон. Гадаадад амьдардаг монголчууд гэрийнхэндээ зориулаад манайхаас захиалга авч байна. Мөн Монголд амьдарч байгаа гаднынхан захиалж эхэлсэн. shoppy.mn худалдааны сайт зөвхөн гадаадын оргиналь брэнд борлуулахаас гадна монгол брэндийн бүтээгдэхүүнийг мөн дэмжиж, худалдаалж, хамтран ажиллаж байна. Ингэснээр монгол брэнд олон улсын зах зээлд танигдахад тус дөхөм болохын зэрэгцээ гадаад зах зээлд гарах эхлэл тавигдана гэж харж байгаа. Одоогоор бид эхний ээлжид “Эрдэнэт Home”, Хөсөг брэндтэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүнийг нь борлуулж эхэлсэн. Монгол брэндийг борлуулахын зэрэгцээ маркетингийн зөвлөгөө өгч, бүтээгдэхүүнийг нь сурталчилсан видео контентыг нь хүртэл хийж сайтдаа байршуулж өгч байгаа юм. Цаашдаа монгол брэндүүдэд зориулсан хөнгөлөлт, урамшуулал олгох чиглэлд ажиллана” хэмээн ярилаа.
Ер нь бид харилцагч компаниудын удирдлага, менежерүүдэд технологи дээр суурилсан маркетинг, худалдааны шийдлүүд, зураг авалт, видео контент бэлтгэх, бизнесийн зөвлөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг гэсэн үг.
Дэлхийн онлайн зэх зээлийн үүд хаалгыг Монголдоо нээж, гуравхан сая хүн амтай зах зээл биш хэдэн тэрбум хүнтэй зах зээл рүү монгол брэндийг гаргах боломжийг тэд нээжээ.
Онлайн дэлгүүрийг байгуулах болсон шалтгааныг тодруулахад “Худалдааны салбарын тоглоомын дүрэм огцом, хурдтай өөрчлөгдөж байна. Тодруулбал, интернет худалдаа, хиймэл оюун ухаан, Big Data, Crypto, Social media, Geodata гээд бүгд бидний төсөөллөөс ч илүү хурдтай болж амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Ингэснээр маркетингийн уламжлалт арга бодит амьдрал дээр нийцэхгүй болж, хэрэглэгчийн зан төлөв, хандлага хурдтай хувьсаж байна.
Дээрээс нь Монголын эдийн засгийг бүрдүүлдэг гол салбарууд болох уул уурхай, барилгын салбар уналтад ороод удчихлаа. Энэ үед худалдааны салбараа хөгжүүлэх нь чухал юм. Худалдааны салбараас маш олон хүн хоолоо олж идэж байна. Дэлхий нийтэд Амазон, Алибаба гэх зэрэг компаниуд технологийн хувьд асар хүчтэй хөгжчихсөн худалдааны салбарыг гартаа атгаж, дэлхийн хэрэглэгчдийг байлдан дагуулж байна. Энэ хөгжлөөс Монголчууд бид хоцрох ёсгүй, бүх боломж нь бидэнд байна.
Монголын худалдааны салбарыг эдгээр компаниудаас хамгаалж, дархлаажуулж өгөх шаардлага зайлшгүй бий болж байгаа юм. Тиймд бид онлайн худалдааны сайтаа байгуулсан” гэлээ.
Хэрэглэгчдийн цаг зав, мөнгийг хэмнэхээс гадна дэлгүүрийн боруулалтыг хэд дахин нэмдэг

Shoppy.mn зөвхөн брэндийн бараа зардаг ба одоогийн байдлаар Монголд цор ганц нь. Монголд салбараа нээгээгүй брэндийн бүтээгдэхүүнийг санал болгож худалдаалахдаа зах зээл болон дэлгүүрийн үнээс 5 хувиар хямд зардаг. Одоогоор Шоппи сайт 25 орчим нэр төрлийн брэндийг борлуулах албан ёсны эрхийг авсан бөгөөд 170 мянган бүтээгдэхүүнтэй ажээ. Хэрэглэгчдийн цагийг хэмнэж, хямд үнийг санал болгохоос гадна эднийхтэй хамтран ажилласан дэлгүүр, гэрээт борлуулагчдын хувьд хэрэглэгчээ хадгалж авч үлдэх, борлуулалт нь нэмэгдэх зэрэг олон давуу талыг бий болгодог байна. Энэ талаар “Оны өмнө болсон “Black Friday”-ийн үеэр гэхэд дэлгүүрээс худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдийн 65 хувь нь манай сайтаар дамжин тусламжтай сонголтоо хийчихсэн ирсэн төдийгүй дэлгүүрийн борлуулалт өмнөх жилүүдээс 1.8 дахин нэмэгдсэн байсан. Энэ бол маш том бодит давуу тал буюу үр дүн юм. Бид хэрэглэгч, борлуулагч талуудад том давуу талыг бий болгож буй худалдааны томоохон платформ юм. Зөвхөн интернет худалдааны сайт бус худалдааны цогц систем, дэлгүүрийн борлуулалтыг дэмждэг хүчтэй хэрэгсэл болон хөгжиж байгаа гэж ойлгож болно” хэмээн ярьж байсан юм. Дундаж орлоготой хүмүүс тэр болгон үнэтэй брэндийн бараа худалдан авах боломжгүй байдаг. Тэгвэл эднийх үнэтэй брэндийн бараагаа байнгын хэрэглэгчиддээ хэсэгчилсэн буюу дараа төлбөрт нөхцөлөөр борлуулах шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр зэхэж байгаа юм байна. Мөн хиймэл оюун ухаанаар тоноглогдсон брэндийн смарт дэлгүүр байгуулахаар төлөвлөж буйгаа дурдлаа.
Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг бусад онлайн худалдаа, зуучлагчид, гэрээт борлуулагчдаас юугаар давуу талтай вэ гэх асуултад,
Бидний бүтээсэн систем бол ухаалаг, амьд систем юм. Барааны зураг, үнэ байршуулдаг сайт биш. Худалдаа, маркетинг, борлуулалтын хүчтэй хэрэгсэл, бизнесийн ухаалаг туслах юм.
Бидний зүгээс хэрэглэгчдэд хүргэх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт стандарт тогтоодог төдийгүй хэрэглэгч, харилцагч нартаа дэлхий нийтэд өдөр тутам шинээр нэвтэрч байгаа технологийн шийдлийн тусламжтай, цагаа хэмнэх, сонголтоо зөв хийх, бизнесээ өргөжүүлэх зэрэг боломжуудыг санал болгож ажиллаж байна” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.