Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Б.Дамдиндорж: Сэтгэл буюу тархи туйлдсанаас бие өвдөж, бас таргалалт явагддаг

Б.Дамдиндорж: Сэтгэл буюу тархи туйлдсанаас бие өвдөж, бас таргалалт явагддаг
Монголын нейросайнс нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Дамдиндоржтой ярилцлаа. Тэрээр Японы Жичигийн анагаахын их сургуульд доктор хамгаалж, өдгөө АШУҮИС-д багшилж байгаа юм. Бидний яриа “Стресс ба зөв хоололт” сэдвийг тойрон өрнөлөө.
-Стресс зөв хоололт хоорондоо хэрхэн холбогддог вэ. Стресстэж сэтгэл тавгүйтсэн үед хоол шингэхгүй, ходоод өвдөх тохиолдол гардаг шүү дээ?  
-Ер нь бол хүний оюун ухаан ухамсарт болон ухамсарт бус гэсэн хоёр тогтолцоогоор зохицуулагдаж байдаг.  Ухамсарт бус тогтолцоо гэдэг нь ухамсарт захирагдахгүйгээр илэрч гарч ирдэг биеийн хариу урвалуудыг зохицуулдаг тогтолцоо. Энгийнээр тайлбарлах юм бол, айж түгших үед зүрх хурдан цохилдог, амьсгаадах, халууцахаар хөлс гардаг, даарахаар чичирдэг механизм нь ухамсарт захирагдахгүй илэрч байгаа шинж тэмдгүүд юм. Эдгээр нь тархины автомат зохицуулгын төвөөр зохицуулагдаж байдаг.      
Хүнд өлсөх мэдрэмж төрдөг, хоол идсэний дараа цадах мэдрэмж төрдөг шүү дээ. Үүний ерөнхий зохицуулга нь тархинд явагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, хоол боловсруулах эрхтнээс ялгарч байгаа дааврууд тархины зохицуулгад нөлөөлж байдаг.  Стресс гэдэг бол бидний тархинд ирж байгаа дарамт юм.  Ихэвчлэн сэтгэл буюу тархи ядарснаас хэт их идэх дур хүсэл төрж, эсвэл идэх дур хүслийг автоматаар зогсоочихдог юм.      
-Хүн сэтгэлээр унах үедээ хэт их иддэг, эсвэл хоол хоолойгоор нь давдаггүй, зарим нь бүр амттай, чихэрлэг зүйл идэх сонирхолтой болчихдог гэдэг?
-Хүний мэдрэлийн эсүүдийг маш олон төрлөөр ангилж үздэг. Глюкозод боон чихэрлэг зүйлд мэдрэг эсүүд, цусанд глюкоз буюу сахарын хэмжээ нэмэгдэх үед хариу үйлдэл үзүүлдэг эсүүд байдаг.         
Хүнийг өлссөн үед глюкозод мэдрэг мэдрэлийн эсүүд идэвхиждэг, ингэснээр хүнд хооллох дур хүсэл төрдөг. Харин хоол идсэний дараа бол глюкозод хариу үйлдэл үзүүлдэг эсүүд ажиллахар цадах мэдрэмж төрдөг. Өлсөхөөрөө уурладаг хүн байдаг шүү дээ.  Яагаад гэхээр глюкозод мэдрэг эсүүд хүний сэтгэл хөдлөлд оролцдог мэдрэлийн эсүүдтэй маш ойрхон, холбоотой ажиллаж  байдаг.  Сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө үг. Харин хоол идсэний дараа  тайван, баяр басгалантай байдаг. Тэр ч бүү хэл хоол идсэний дараа амттан идэх дуртай хүн байдаг. Энэ нь эерэг сэтгэл хөдлөл үүсгэж байдаг.      
Амттай, чихэрлэг зүйл нь хүнд эерэг сэтгэл хөдлөлийг үүсгэдэг гэж ойлгож болно. Тийм ч учраас томоохон бизнес уулзалт, хэлэлцүүлэг дээр чихэртэй кофегоор дайлдаг шүү дээ. Тухайн хүндээ эерэг сэтгэл хөдлөлийг үүсгэх нэг арга гэж хэлж болно.
Түүнээс гадна гэнэтийн сэтгэл зүйн хүчтэй цочирол хооллолтын төвийг дарангуйлчихдаг. Хэт их сэтгэлэээр унасан, гэнэтийн цочролд орсон хүн хоол идэхгүй байх, эсвэл хэт их идэж эхэлдэг. Хэт уйтгарлах, хэт баярлаж хөөрөх үед  хоол идэх  дургүй байдаг нь ерөөс үүнтэй холбоотой. Мөн удаан хугацааны архаг стрессийн үед цусан дахь сахарын хэмжээ тогтмол өндөр байгаад байдаг. Ингэснээр байнга идэх сонирхолтой, их хоол идэж байж тайвшрах хүсэлтэй болчихдог. Үүний үр дүнд өөхний хэмжээ ихэсч, таргалалт үүсдэг.     
Стресс зөвхөн сөрөг сэтгэл хөдлөл үүсгэхээс гадна тархины сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж байдаг. Удаан хугацаанд архаг стресстэй яваад байвал анхаарал төвлөрөхгүй, ой тогтоолт муудаж, тархины үйл ажиллагааны эсийн хөгшрөх процесс маш хурдтай явагддаг.  Стресстээд байвал амархан хөгширнө гэсэн үг. 
-Мах их идэхээр ууртай, догшин авиртай болдог, школад идэхээр сэтгэл сэргэдэг гэж ярьдаг. Үүнтэй холбоотой юу?
-Махыг байнга идэж, школадыг мөн байнга идэх юм бол сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх талтай.  
undefined
-Сүүлийн жилүүдэд стрессийн гаралтай өвчлөлүүд нэлээд гарах болсон талаар мэргэжилтнүүд онцолдог. Мэргэжлийн хүний хувьд хэрхэн стрестэхгүй байх, стрессээ хэрхэн тайлах талаар зөвлөгөө өгөхгүй юү?    
-Стресс маш олон шалгаантай. Стресс нь хүний оюун ухаан, сэтгэл зүй, бодол, ой тогтоолт сэтгэн бодох чадвар түүнээс гадна эрүүл мэнд, таргалалт, чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, тархинд цус харвах, хорт хавдар зэрэг маш олон өвчинд нөлөөлдөг. Бясалгал хийх, анхаарлаа төвлөрүүлэх, хайрлан нигүүлсэх гэх зэргээр  стресс тайлах олон арга бий.      
Эдгээрээс гадна хооллолтын дэглэмээ зөв барьж зохицуулах нь стресстэхээс ангид байх гол хүчин зүйл байдаг. Мөн дасгал хөдөлгөөн хийх, шинэ зүйл сурах, төвлөрөх нь тархинд дасгал сургуулиалт бол 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн