Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Сайн мэдээ: ЭХЭМҮТ-д олон улсын жишигт нийцсэн нярайн мэс заслын дараах тасаг ашиглалтад орлоо

Сайн мэдээ: ЭХЭМҮТ-д олон улсын жишигт нийцсэн нярайн мэс заслын дараах тасаг ашиглалтад орлоо
Нийтэлсэн 2018 оны 8 сарын 1
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д жилдээ 40 орчим мянган хүүхэд хэвтэн эмчлүүлдэг бол 200 мянган орчим хүүхдэд амбулторийн тусламж үйлчилгээ авдаг байна.  Үндэсний хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ганцхан төв эмнэлэг болох ЭХЭМҮТ-д олон улсын стандартад нийцсэн нярайн мэс заслын дараах тасаг ашиглалтад орлоо.  
Тодруулбал, JCI Монгол байгууллагын санаачлагаар "SAVE LIFE" төслийн гуравдугаар шатанд Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, нийцэх их засварын ажлыг хийж, олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн өнөөдөр хүлээлгэн өглөө. Мэс заслын дараах энэхүү тасгийн өргөтгөлийн ажлыг хийхэд нийтдээ 120 орчим сая төгрөгөөр гүйцэтгэсэн байна.   
undefined
undefined
undefined
JCI Монгол байгууллага "SAVE LIFE" төслийг 2015 оноос ЭХЭМҮТ-тэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд нэгдүгээр шатны төслийн үр дүнд нярайн эндэгдлийг Монгол Улсад түүхэндээ анх удаа 19.1 хувиас 5.6 хувь хүртэл бууруулсан байна. Учир нь нэгдүгээр шатны төслийн хүрээнд 1987 оноос хойш засвар хийгээгүй байсан ЭХЭМҮТ-ийн дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт иж бүрэн засвар хийж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг 2015 онд суурилуулсан байна.  
Харин хоёдугаар шатны төслийн үр дүнд хүүхдийн мэс заслын дараах эргэн сэргэлт 72.2 хувь байсныг 82.2 хувь болон нэмэгдсэн байна. Тэд нярайд зориулсан хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлаж, тусгайлсан мэс заслын өрөөг бий болгосон байна.     
Тэгвэл гуравдугаар шатны энэхүү төслийн ажил буюу мэс заслын дараах тасгийг бүрэн тохижуулж, ашиглалтад оруулсан явдал нь хагалгааны дараа гарах эрсдэлийг бууруулж, олон хүүхдийн амийг аврахад чиглэжээ.   
undefined
Энэ тухай JCI Монгол байгууллагын Ерөнхийлөгч М.Батбаяр "JCI Монгол байгууллага бол НҮБ-тай хамтарч ажилладаг олон улсын залуучуудын байгууллага. НҮБ-ээс гаргасан тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд ЭХЭМҮТ-тэй хамтраад нярайн эндэгдлийг бууруулах төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслөө 2020 хүртэл үргэлжлүүлнэ гэсэн зорилттой байна" гэлээ. 

Ш.Энхтөр: Манай эмч нар энэ тасгийг "Жижиг Америк" гэж нэрлэж байгаа

undefined
Харин ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр "JCI Монгол байгууллагаас гурав дахь том төсөл буюу хүүхдийн мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийг хүлээж авч байна. Нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Энэ төслөөр бүхэл бүтэн тасгийг өргөтгөж тохижуулсан. Зүгээр нь нэг өрөөг засварлаагүй юм. Үндэсний хэмжээнд хүүхдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг ялангуяа хүндэрсэн тохиолдолд сэхээн амьдруулах тусламж үйлчилгээ үзүүлдэг ийм чухал тасгийг тохижуулж өглөө.  Жилдээ 1000 орчим хүүхэд энэ тасгаар хэвтэн эмчлүүлдэг. Өвчтөний эрүүл мэндийг хамгаалахад хамгийн чухал хүчин зүйл бол орчин нөхцөл, ариутгал халдваргүйтлийн стандартыг хангах байдаг. Манай эмч нар энэ тасгийг "Жижиг Америк" гэж нэрлэж байгаа. Орчин нөхцөл, стандарт нь дэлхийн төвшинд хүрсэн тасаг гэсэн утгатай.  Монгол Улсад бага насны хүүхдийн өвчлөл тэр дундаа дутуу нярайн төрөлт, мөн бага жинтэй төрж буй хүүхэд нэмэгдэж байгаа. Яг энэ үед манай төвийн дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийг маш сайхан орчин нөхцөлтэй болгож, сэргээн засварлаж өглөө. ЭХЭМҮТ нь 44 нэгж, тасагт хүүхэд хүлээн авдаг.  Гэтэл урсгал засварын мөнгө жилдээ ердөө 180 орчим сая төгрөг байдаг. Энэ багахан мөнгөөр бүхэл бүтэн 44 нэгж, тасгийн хэвийн ажиллагааг жилийн турш хангана гэдэг ихээхэн бэрхшээлтэй байдаг" хэмээн ярьж байлаа.      
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн