Бяцхан үрсээ хэрхэн, яаж баярлуулах гэж байна. Гэр бүлээрээ хоолонд орж, эсвэл халуун наранд парк дээр оочерлох уу. Бид хүүхдэдээ идье гэсэн болгоныг нь, эсвэл тоглоё гэсэн тоглоом бүрийг нь харамгүй авч өгдөг. Гэхдээ идээд дуусах, тоглоод эвдрэх тэр бэлгүүд таны хүүхдэд насан туршдаа дурсагдах, үнэтэй бэлэг байж чадах болов уу. Хүүхэд насны дурсамж ихэвчлэн эцэг эхээс авсан бэлэг, хамт өнгөрүүлсэн сайхан мөчүүдээс бүрддэг шүү дээ. Тиймд таны хүүхдэд чихэр тараахаас илүү дурсамж бэлэглэх, тоглоом өгөхөөс илүү инээд хөөр бэлэглэх газруудыг санал болгож байна.
Номтой нөхөрлөе: Хүүхдийн баяр - Зуны тагтны нээлт
"Ногоон Тагт" ресторан зуны тагтны нээлтээ НОМТОЙ НӨХӨРЛӨЕ уриан дор хүүхэд багачууддаа зориулан хийнэ. Энэ үеэр МЗЭ-ийн гишүүн, зохиолч Ц.Энхтүвшин буюу Ааяа эмээгийн үлгэрийн цаг, 3 хэл дээр бичигдсэн "Алиман гүнж" хэмээх анхны номоо 10 настайдаа бичиж гаргасан авьяаслаг сурагч Ц. Анударь охины номын танилцуулга, уншлага, мөн хүүхдийн хуучин номын солилцоо, худалдаа болно. Хүүхдүүд өөрт байгаа номуудаа авч ирээд солилцох боломжтой.
Түүнчлэн энэ үеэр хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан, авьяаслаг хүүхэд шалгаруулах, хөгжөөнт тоглоомын цаг ч гэсэн багтсан байна. Хүүхдэдээ гэгээн дурсамж, инээд хөөр бэлэглэхийг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд таксгүй аж. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрийг Ногоон тагтын бяцхан бэлэг, тус ресторанд төрсөн өдрөө тэмдэглэх 10 хувийн бонус карт бэлэглэх юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс Чихэрнээс үнэтэй "Ид шидийн орон"
Бүх хүүхэд баяраа тэмдэглэхээр хот руу зүглэхэд автобусны мөнгөгүй хөгшид, багачууд гэртээ үлддэг юм шүү. Тэгвэл Баянхошуунд "Ид шидийн оронд" хэзээ ч мартагдашгүй дурсамж бүтээх хөтөлбөрт таныг урьж байна. Хөтөлбөрт дараахь зүйлсийг багтаахаар төлөвлөж байна.
-Тайзны сонирхолтой хөтөлбөр
-Ид шидийн орны авьяаслаг багачуудын урлагийн тоглолт
-Хөгжөөнт тоглоом (хүүхэд, багачуудын дунд)
-Ирсэн хүүхэд бүхэнд нүүрний зураг зурах
-Өхөөрдөм бяцхан хүүхдүүдийн мисс алхаа
-Урилгаар дуучид хүүхдийн дуу дуулна /Боломжуудыг судлаж байгаа/
-Үлгэрийн баатруудын жүжигчилсэн тоглолт
-Эцэг эхчүүдийн хөгжөөнт тоглоом
-Flash mob – /Сайн дурын залуучууд/
-Үлгэрийн баатруудын, хүүхдийн дууны попури
-Гэрэл зургийн “Тусгал клуб” гэр бүлийн зураг үнэ төлбөргүй авч өгөх
-“Ид шидийн ордон” хийлдэг тоглоом бүтэн өдөржин нээлттэй
-“Ид шидийн орон” тоглоомын талбайн хөтөлбөр
-Ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг /Хүүхэд бүрт ид шидийн орны логотой шаар, ундаа, модтой чихэр/
Хүүхдэдээ чихэр тоглоом бус дурсамж бэлэглэхийг хүсч буй хүн бүхэнд нээлттэй.
Багачууд хоорондоо эд зүйлсээ, худалдах, солилцох өдөрлөг
Багачууд хоорондын хөгжилтэй худалдаа буюу 5-9, 10-15 насны хүүхдүүд хоорондоо худалдаа хийн өөрсдийнхөө баяраар анхныхаа хуримтлалыг бий болгох боломжийг бүрдүүлэх үйл ажиллагаа юм. Таны хүүхдэд хэрэглэхээ больсон хүүхдийн хэрэгсэл, тоглохоо больсон тоглоом эсвэл огт хэрэглээгүй шинэ зүйлс байгаа бол энд хүрэлцэн ирж бусад найзуудтайгаа солилцох, зарах бас өөр сонирхолтой зүйлс хямд үнээр худалдан авах боломжтой. Мөн энэ үеэр хүүхдүүд маань олсон орлогоныхоо тодорхой хэмжээ, хандивлахыг хүссэн тоглоомоо авч ирээд Ид шидийн оронд хандивлаж боломжтой юм байна.
Задгай талбайн шоу фестивал
Бяцхан ханхүү гүнж нартаа зориулж Монголдоо анх удаа хамгийн том Диснейн ордныг барьж байгаа ажээ. Мөн диснэйн гүнж нар маань үлгэрийн ертөнцөөсөө амилсан мэт сэтгэгдэлийг төрүүлж хүүхдүүдээ жинхэнэ утгаар нь баярлуулах нь юм байна.
Хаана: UB палас Open Air-ын задгай талбайд Хэзээ: 6 сарын 1-нээс 6 сарын 3 хүртэл