Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

"2012 оноос хойш худалдан авалт хийсэн иргэд татварын буцаан олголтод хамрагдана"

"2012 оноос хойш худалдан авалт хийсэн иргэд татварын буцаан олголтод хамрагдана"
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 4
Орон сууц худалдан авсан, өөрийн хөрөнгөөр барьсан иргэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг билээ. Тэгвэл 2016 оны татварын хөнгөлөлтийн материалыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм байна. Энэ талаар Татварын ерөнхий газрын улсын байцаагч Н.Галбадрахаас тодрууллаа. 
-Татварын хөнгөлөлтийн материалыг хоёрдугаар сарын 15-ний өдрийг хүртэл хүлээн авна гэсэн. Хөнгөлөлтөд зөвхөн 2016 онд байр худалдан авсан иргэд хамаарах уу. 2016 оноос өмнөх жилүүдэд байр худалдан авсан мөртлөө татварын хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй иргэд материалаа бүрдүүлж өгөх боломжтой юу?
-2015 онд 77319 иргэн татварын хөнгөлөлт эдэлж 44.5 тэрбум төгрөг буцаан авсан. Татварын буцаан олголтын хууль 2007 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Хуулиндаа татварын хөнгөлөлт эдлүүлж, хувь хэлэлцэх хугацаа таван жил байдаг. Өөрөөр хэлбэл, шинэ байр худалдаж аваад таван жил болоогүй байгаа бол татварын хөнгөлөлт эдэлж гурав хүртэлх сая төгрөг авах боломжтой гэсэн үг юм. Тэгэхээр энэ жилийн хувьд бол 2012 оноос хойш байр худалдан авсан, сургалтын төлбөр төлсөн иргэд материалаа бүрдүүлэн өгч, татварын буцаан олголтод хамрагдах боломжтой. Гэхдээ татварын хөнгөлөлтийг нэг л удаа эдлэх боломжтой.
-Татварын хөнгөлөлт эдлэх иргэд материал бүрдүүлэхдээ юун дээр анхаарах хэрэгтэй вэ? 
-Анх удаа материал бүрдүүлж буй иргэд эхлээд татварын хэлтсээс цахимаар бүртгүүлэх нууц үгээ авах шаардлагатай. Цахим бүртгэлд тайлангаа шивж хэвлээд, бүрдүүлэх материалтайгаа харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулна. Хүлээн авсан тайланг шалгаж, Төрийн санд бүртгэсний дагуу буцаан олголт хийнэ. Ингэхдээ материал бүрдүүлэн өгсөн дарааллын дагуу буцаан олголтыг өгч эхэлдэг . Өөрөөр хэлбэл, материалаа эрт өгөх тусмаа буцаан олголт эхний ээлжинд багтах боломжтой. Мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдэд харьяалал харгалзахгүй бүртгүүлж болно. Энэ жилээс эхлэн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Дүнжингарав, Мишээл салбаруудад татварын буцаан олголтыг харьяалал харгалзахгүй бүртгүүлэх боломжтой болсон байгаа. 
-Татварын хөнгөлөлтөд хамрагдсан иргэд гурав хүртэлх сая төгрөгөө нэг удаа бүгдийг нь авдаг юм уу.  Хөнгөлөлтийн мөнгөө жил дараалан хувааж авах уу?
-Хөнгөлөлт эдлэх иргэд тухайн жилд төлсөн татварын хэмжээнээс хамаараад гурван сая хүртэл төгрөг авдаг. Хэрвээ 2016 онд татварт нэг сая төгрөг төлсөн бол нэг сая төгрөгөө 2016 ондоо буцаан авч, үлдсэн хоёр сая төгрөгийг дараа дараагийн жилүүдэд төлсөн татвараасаа хамааран хувааж авна гэсэн үг. Тухайн хүний жилд төлсөн татвараас шалтгаалаад авах мөнгөний хэмжээ, хэдэн жил дараалан авах нь шийдэгдэх юм. 
БАЙР ХУДАЛДАН АВСАН  ИРГЭД ТАТВАРЫН ХӨНГӨЛТӨД ЭДЛЭХЭД ИЙМ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛНЭ 

АНХНЫ ЖИЛД:
Бүрдүүлэх бичиг баримт
Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд хүргэх
Монгол шуудан компаниар хүргүүлэх
1
Харъяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харъяа татварын албанаас авах /
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж, гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх
2
Харъяа татварын албанаас цахим татварын системд Хувь хүний орлогын албан татварын тайлан шивэх нууц үг авах
Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж, тайланг хэвлэсэн байх
3
Чөлөөлөлтөд хамрагдах иргэний 1. харъяа татварын албанд 2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргасан хүсэлт
Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. /татварын албанд гаргах хүсэлтэнд орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/
4
Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах
Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх
5
Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх,Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах
Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх
6
Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна. Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/
Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/
7
Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж тэмдэг дарж баталгаажуулах
Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх
8
Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ
Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ эх хувиараа байхгүй тохиолдолд нотариатаар баталгаажсан байх
9
Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, мөнгө төлсөн баримт
Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг эх хувийг хуулбарын хамт авч ирэх
Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг нотариотаар баталгаажуулсан байх
10
Хөрөнгийн үнэлгээний тайлан
Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын жагсаалтыг гаргасан байх
11
Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт
Татвар төлөгч иргэн, хувь хүний өмчилж байсан орон сууцыг худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт байна.
12
Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт
Хүснэгтэнд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх
ХОЁР ДАХЬ БОЛОН ТҮҮНИЙ ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД
 
Д/д
Бүрдүүлэх баримт
Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авчрах
Шуудангаар хүргүүлэх
1
Харъяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах
Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж, тайланг хэвлэсэн байх
2
Чөлөөлөлтөд хамрагдах иргэний 1. харъяа татварын албанд 2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргасан хүсэлт
Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. /татварын албанд гаргах хүсэлтэнд чөлөөлөгдөх орлогын эцсийн үлдэгдэл, хэд дэх жилдээ эдэлж байгаа талаар тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/
3
Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах
Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх
4
Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах
Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх
5
Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна. Гэрчилгээг эх хувиар авч ирээгүй тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх
6
Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх

Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэлийг хийж гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх

Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэлийг хийж гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх

Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэлийг хийж гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх
7
Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт
Хүснэгтэнд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн