Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийг хүү Б.Чулуудайн хамт Прокуророос яллагдагчаар татжээ. Тодруулбал, Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарыг Хөгжлийн банк, бондуудын мөнгөөр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдтэй холбогдуулан улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байх магадлалтай гэж үзэн яллагдагчаар татсан байна.
Э.Бат-Үүл нарын хэргийг хэлэлцэх шүүх хурал энэ баасан гаригт товлогджээ.