Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр. Хайртай ээж, халамжит хань, найз бүсгүйчүүдээ хэрхэн баярлуулахаа төлөвлөж амжсан уу. Танд зориулан "Мартын 8"-аар тоглогдох тоглолт, үзвэрийн хуваарийг танилцуулж байна.
"Баярлалаа ээжээ" тоглолт болно
Монгол Улсын ардын жүжигчин, гавьяатуудын нэгдсэн хүндэтгэлийн цэнгүүн буюу "Баярлалаа ээжээ" тоглолт болно. Хүндэтгэлийн цэнгүүнд оролцохоор ирсэн ээжүүдээ улаан хивний ёслолоор хүлээн авах юм байна.
Тасалбарын үнэ: 20.000 төгрөг
Хэзээ, хаана: UB PALACE-ийн концертын их танхимд 2017.03.0.8 15.00 цагт
"Бүсгүй минь инээмсэглэж яваарай" тоглолт болно
Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучдын хамтарсан "Бүсгүй минь инээмсэглэж яваарай" тоглолт болно. Тоглолтод МУАЖ Б.Зангад, МУГЖ Д.Энхзул, СТА С.Баттулга, СТА Т.Амина, СТА П.Өнөржаргал, СТА Б.Дэлгэрбаяр, залуу дуучин Б.Мөнхбаатар, Б.Номин-Эрдэнэ, Т.Отгонбаяр, Б.Солонго, С.Нямбаяр нар ая дуугаа өргөнө.
Хаана, хэзээ: Гуравдугаар сарын 8-нд 19.00 цагт Улсын Филармонийн тайзнаа
МУСТА дуучин Д.Бурмаа “Уянга шаглаа” тоглолтоо хийнэ
МУСТА дуучин Д.Бурмаа “Уянга шаглаа” тоглолтоо хийж “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дууны сайхан Юндэн”, “Усны тунгалаг тамир” зэрэг дуунуудаа хүргэнэ.
Билетийн үнэ: 20.000 төгрөг
Хаана, хэзээ: Гуравдугаар сарын 7,8-нд “Аса Цирк”
"Миний ээж хөөрхөн" тоглолт болно
Ээжтэйгээ хамтдаа үзэх тоглолт "Миний ээж хөөрхөн". Тоглолтод хүрэлцэн ирсэн 3000 ээж сэтгэлээ нийлүүлэн дуулж, ээжүүдэд нь гэнэтийн бэлэг барина.
Билeтийн үнэ: 13.900 төгрөг, 18.900 төгрөг
Хаана, хэзээ: UB palace ийн концертын их танхимд гуравдугаар сарын 09-нд 19.00 цагт
"Харанга" хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” тоглолт болно
"Харанга" хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” тоглолт болно. Тоглолтод урилгаар Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амраа, Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцоно. Тэрээр тоглолтоороо “Үзэсгэлэнт минь”, ”Найз”, “Толин хул” зэрэг дуунуудаа хүргэх ажээ.
Билетийн үнэ: 108.000 төгрөг
Хаана, хэзээ: Гуравдугаар сарын 8-нд Корпорайт конвэйшн цэнтрт