Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

​Өнгөрсөн оны баримтаа 6-наас өмнө бүртгүүлвэл буцаан олголтод хамрагдана

​Өнгөрсөн оны баримтаа 6-наас өмнө бүртгүүлвэл буцаан олголтод хамрагдана
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 5
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар иргэд худалдан авалт болон үйлчилгээ авсан баримтаа бүртгүүлснээр cap бүр сугалаанд оролцох болон 20 хүртэл хувийн буцаан олголт авах боломжтой болсон. Тэгвэл иргэд 2017 оны эхний улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголтоо авах бөгөөд өнгөрсөн онд бүртгүүлж амжаагүй баримтуудаа 6-наас өмнө бүртгүүлж, буцаан олголтод хамрагдах боломжтой ажээ. Нэг үгээр хэлбэл, 2016 онд худалдан авалт хийсэн баримтаа  6-наас өмнө бүртгүүлэхгүй бол буцаан олголтод хамрагдаж чадахгүй. Ингээд баримт бүртгүүлэхдээ иргэдийн хамгийн их алдаа гаргадаг анхаарах ёстой зүйлүүдийг хүргэж байна. 
 Өнгөрсөн оны баримтаа 2017 он гэсэн цонхыг дарж бүртгүүлнэ 

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 он гэсэн цонхыг сонгож, баримт бүртгүүлэх хэсэгт бүртгүүлнэ. 2017 оны баримт бүртгүүлэх хэсэгт бүртгүүлсэн ч тухайн худалдан авсан бүтээгдэхүүний баримт өнгөрсөн оных байгаа тохиолдолд автоматаар 2016 онд шилжиж буцаан олголт бодогдох юм байна. Мөн өнгөрсөн оны мэдээлээ 2016 гэсэн цонхыг дарж харах боломжтой аж. 
Мэссежээр баримтаа бүртгүүлдэг иргэд дансны мэдээллээ ингэж баталгаажуулна 

 623.437 иргэн НӨАТ-ын буцаан олголт авах боломжтой байгаагаас 480.614 нь бүртгэлээ баталгаажуулсан бол үлдсэн 140 мянган иргэдийн дийлэнх нь мессежээр 131313 дугаарт сугалааны дугаар, мөнгө дүнгээ илгээж баримтаа бүртгүүлдэг иргэд байгаа аж. Тиймээс гар утсаар 131313 дугаарт мэссеж илгээн бүртгүүлсэн иргэд өөрийнхөө мэдээллийг баталгаажуулж мэдээллүүдээ гүйцээх шаардлагатай байгаа аж. Хэрвээ гар утсаар баримтаа бүртгүүлдэг иргэд дансны мэдээллээ баталгаажуулаагүй бол ? гэж бичээд 131313 дугаарт илгээж хэрэглэгчийн нууц үгээ авч, ebarimt.mn-д өөрийн нууц үгээрээ нэвтрэн хувийн мэдээллээ баталгаажуулах юм байна. Ингэснээр буцаан олголт авах эрх үүсэх юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн