Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнгөрсөн баасан гарагт Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцсан байна. Тэрээр энэ үеэр эмч ажилчдад урамшууллын цалин хөлс олгодог болж, олон хүний амийг аварсан, Монголд эмчлэгддэггүй байсан өвчнийг эмчилдэг болсон эмчид онцгой урамшуулал үзүүлдэг болох талаар санал гаргаад, ажлын хэсэг гаран ажиллаж байгаа тухай хэлжээ. Мөн Эрүүл мэндийн сайд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бариулах шийдвэр гарсан болон Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр олон улсын жишиг эмнэлгийг барих барилгын ажлыг эхлэхэд бэлэн болсон талаар дурдсан байна.