Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

Эмч зөвлөж байна: Элэгний В,С вирусаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Эмч зөвлөж байна: Элэгний В,С вирусаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 24
Дэлхий дээр 400 сая хүн вируст хепатитын халдварттай амьдарч байна. Харин манай Монгол Улс В,С вирусийн халдвар өндөр тархсан орнуудын нэг юм. Элэгний хорт хавдрын 80 хувь нь вирусийн гаралтай өвчин байдаг байна. Тэгвэл  В,С вирусийн халдвараар өвчлөхгүй байхын тулд юуг анхаарах ёстой, хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой талаар Сонгдо эмнэлгийн Г.Болдмоо эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
ЭЛЭГНИЙ С ВИРУС ГЭЖ ЮУ ВЭ
С вирусаар үүдсэн элэгний үрэвслийг С вируст хепатит буюу хүмүүсийн ярьж заншсанаар элэгний С вирус гэнэ. С вирус нь элгийг үрэвсүүлж хэвийн үйлажиллагааг нь алдагдуулдаг. Цочмог халдвар авсан хүмүүсийн 25 хувь нь зургаан сарын дотор эдгэрдэг бол 75 хувь нь архаг хэлбэрт шилждэг . Архаг С вирусыг бүрэн эмчлэхгүй бол цаашдаа элэгний хатуурал, хавдар болон элэгний дутагдалд хүргэх аюултай.
ЭЛЭГНИЙ C ВИРУС ЯАЖ ХАЛДВАРЛАДАГ, ТҮҮНЭЭС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ

Элэгний С вирус нь бэлгийн замаар болон, хар тамхи хэрэглэх, сахлын татуурга, шүдний сойз, хумсны хутга зэргийг дундаа хэрэглэх, шивээс, хүйс болон чих цоолох, зүүн эмчилгээ, цөөн тохиолдолд халдвартай эхээс урагт халдварладаг. Элэгний C вирусаас урьдчилан сэргийлэх тарилга одоогоор гараагүй тул шивээс, зүүн эмчилгээ зэрэг ажилбарууд хийлгэхдээ сайн анхаарч, сахлын татуурга, хумсны хутга, шүдний сойз зэрэг өөр хүний цус болон ялгадас наалдаж болох зүйлсийг тусдаа хэрэглэж, ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд В, С вирустай бол эмчийн хяналтад төрөх ёстой.
ЭЛЭГНИЙ В ВИРУС ГЭЖ ЮУ ВЭ

Элэгний В вирусын үрэвсэл нь халдвар авснаас хойш 3-6 сардаа хүндэрдэг. Элэгний В үрэвслийн ихэнх өвчлөлт гэмтэл нь халдварт үзүүлэх биеийн хариу үйлдлээс шалтгаалдаг. Биеийн дармал систем нь халдварыг илрүүлж, үүнтэй тэнцэх тусгай эс элементүүдийг дамжуулж байдаг. Эдгээр өвчинтэй тэнцэх эсүүд нь элэгний үрэвсэлд хүргэдэг.
ЭЛЭГНИЙ C ВИРУС ЯАЖ ХАЛДВАРЛАДАГ, ТҮҮНЭЭС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ

Цус солиулах, халдвар авсан хүний цусанд зүү тариураар үйлчлүүлсэн, халдвар авсан хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон, бохир зүү тариур, багаж хэрэгслээр шивээс хийлгэх, мансууруулах эм хэрэглэх үедээ бусдын ашигласан зүү тариурын хэрэглэх, сахлын татуурга, хумсны хутга, шүдний сойз зэрэг хуьийн зүйлсээ халдвартай хүнтэй дундаа хэрэглэсэн тохиолдолд элэгний В вирусийн халдвар авдаг. Мөн эх нь халдвартай бол элэгний үрэвслийн В вирус эхээс урагт дамждаг тул халдвартай эх эмчийн хяналтад төрөх ёстой.
Элэгний В-ээс сэргийлэх вакцин байдаг. Манай Улсад энэ вакциныг 1991 оноос хойш төрсөн хүүхдэд хийсэн бөгөөд вакцин 15-20 жилийн дархлаатай байдаг. Харин 1991 оноос өмнө төрсөн дотрын эмчид хандаж шинжилгээ өгөх хэрэгтэй. Вакциныг гурван удаа хийдэг бөгөөд эхний удаа хийлгэснээс сарын дараа хоёрдахийг нь, зургаан сарын дараа сүүлийнхийг нь хийлгэх ёстой байдаг. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн