Open iToim app
Эрүүл монгол | 1 мин уншина

Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцдаг болно

Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцдаг болно
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 27
Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцахаар болж байгаа юм байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "УНТЭ-т элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж буй хүний зардлыг төрөөс хариуцах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэхдээ эцсийн байдлаар холбогдох журмын зохицуулалтыг хийгээгүй байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон мэс заслын багийнхан хуралдаж байна. Тиймээс энэ талаар ирэх долоо хоногт албан ёсны мэдээлэл хийнэ" гэв. 
УНТЭ-т ясны чөмөг суулгах мэс заслыг  40-50 сая төгрөгөөр хийдэг бол  бөөрний мэс заслын хагалгааны хэвтэн эмчлүүлэх 28 хоногийн эмчилгээ нь 27 сая төгрөг болдог байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн