Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Цагаан сараар трэнд болох дээлний загварууд

Цагаан сараар трэнд болох дээлний загварууд
Нийтэлсэн 2017 оны 2 сарын 16
Олон танигдсан томоохон хувцас загварын салонууд тухайн жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог. Тэгвэл энэ жилийн сар шинийн дээл, үндэсний хувцасны трэнд загварууд ямар байх вэ. Хувцас загварын салонуудын санал болгож буй сар шинийн гоёлуудыг танилцуулж байна.

“Michel & Amazonka” брэндийн тансаг, загварлаг дээлүүд сар шинийн трэнд

Уламжлалт хэв маягийг европ загварын хувцастай хослуулж, haute couture буюу зөвхөн нэг хүнд зориулсан, дээд зэрэглэлийн загварын бүтээгдэхүүн урладаг брэндийн нэг бол “Michel & Amazonka”. Тэдний урласан дээл, эрчүүдэд зориулсан бомбер хүрэм, хээ, угалз хатгаж оёсон өдөр тутмын хувцас гар ажиллагаа ихтэй, дахин давтагдашгүй байдгаараа онцлог. Энэ жилийн хувьд тэд Киви хамтлагийн дуучин Укагийн тоглолтын саатай дээлийг урласан нь энэ жилийн томоохон трэнд болоод байгаа юм. Мөн тэд "Авьяаслаг монголчууд" шоуны уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан бол энэ удаа “Mongolia's Next Top Model” шоуны шүүгч нарын гоёлыг урлаж байна. Тиймээс энэ жилийн Цагаан сарын дээлний өнгө төрхийг “Michel & Amazonka” тодорхойлох нь ээ.

Urban брэндийн "Хүрээ коллекци" сар шинийн трэнд

Urban брэндийн "Хүрээ коллекц-2017" энэ жилийн сар шинийн трэнд. "Хүрээ коллекци"-ийн эмэгтэй загваруудаа ажил хэрэгч, эрхэмсэг тансаг дэгжин, хэв маягийг эрхэмлэгч стиллэг охид бүсгүйчүүддээ зориулан бүтээжээ. Шинэхэн загваруудаа энгэр болон ханцуйн хатгамал энгэрийн гоёл бүс зэрэг аксисуараар тодотгон чимж, монгол хүний биеийн онцлогт тохируулан хийснээрээ онцлог юм. Монгол үндэсний уламжлалт хувцасны хэв маяг, хэлбэр хийцийг орчин үеийн өмсгөл суулт, дэвшилтэт технологийн шийдэл, шинэлэг материалын шинж чанар зэргийг хослуулан урлан бүтээсэн загваруудаас бүрдэж ажээ. 

"Хайрын хурим" салоны дурдан бүстэй, хамбан дээл сар шинийн трэнд

"Хайрын хурим" салоны Монгол уламжлалаа шингээсэн дурдан бүс, мөнгөн товч, мана чулуун гоёлтой дээл энэ жилийн сар шинийн трэнд. Дээлний үндсэн хэлбэрийг хадгалж, хуучны дурдан бүсийг сэргээн, өөрийн нэрийн мөнгөн товч, чулуун хатгамалыг хийж өгснөөрөө онцлогтой ажээ.

"Эртний монгол хийц"-ийн "Нүүдэлчин гоёл"-ууд сар шинийн трэнд

“Гоёл” наадмын шилдэг загварууд тухайн жилийн загварын өнгө төрх, чиг хандлагыг тодорхойлдог. Тиймээс "Гоёл-2016" наадмаас "Нүүдэлчин гоёл-2" загварын цомгоороо гранпри хүртсэн "Эртний монгол хийц" салоны дээлүүд энэ жилийн трэнд яахын аргагүй мөн. "Нүүдэлчин гоёл-2" загварын цомогт багтсан загварууд нь эртний монголчуудын хувцсанд тулгуурлаж орчин цагийн өдөр тутам өмсөж, хэрэглэх дахин давтагдахгүй өнгө, загварыг гаргаж чадсанаараа онцлогтой ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн