Хичээлийн шинэ жил айсуй. Нийслэлд нэр хүндээрээ тэргүүлдэг, хувийн дунд сургуулиудын нэгдүгээр ангийн төлбөрийн мэдээллийг сонирхож үзэхэд, хамгийн бага нь Сант сургуулийн төлбөр 5 сая 600мянга байгаа бол хамгийн үнэтэй нь “International School of Ulaanbaatar” 46 сая 340 мянган төгрөгийн төлбөртэй байна. Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад хамгийн дээд тал 10 орчим сая төгрөгөөр сургалтын төлбөрөө нэмсэн байна. Гэхдээ сургалтын төлбөрөө нэмээгүй сургуулиуд ч мөн байна. Ингээд тус сургуулиудын нэгдүгээр ангийн сургалтын төлбөр болоод элсэлтийн мэдээллийг танилцуулж байна.
Энэ хичээлийн жилд “International School of Ulaanbaatar” дунд сургуулийн 2017 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн төлбөр 46 сая 340 мянгаас эхэлж байгаа аж. Өнгөрсөн жилийн хувьд нэгдүгээр ангид элсэгчдийн сургалтын төлбөр 16 мянган ам.доллар буюу 36 сая төгрөгөөс эхэлж байжээ. Үүнээс харахад тус сургуулийн төлбөр энэ хичээлийн жилд 10 орчим сая төгрөгөөр нэмэгджээ. Тус сургуульд элсэн суралцах хүсэлтэй сурагчдаас англи хэлний төвшин тогтоох хэл яриа бичиг болон сонсголын шалгалт авах ба монгол хэл, уран зохиол, монгол бичиг зэрэг хичээлүүдээс бусад бүх хичээл нь англи хэл дээр явагддаг аж.
"Орчлон" дунд сургуулийн өнгөрсөн жилийн нэгдүгээр ангид элсэгчдийн төлбөр 10 сая 350 мянган төгрөг байсан бол энэ жилийн нэгдүгээр ангид элсэх хүүхдийн төлбөр 15 сая төгрөг болж 5 орчим сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Бага ангийн сурагчид Сүхбаатар дүүрэгт байрлах Орчлон сургуулийн нэгдүгээр байранд хичээллэдэг бол ахлах, дунд ангийн сурагчид Хан-Уул дүүрэгт байрлах тус сургуулийн хоёрдугаар байранд хичээллэдэг байна.
"Амerican school of Ulaanbaatar" дунд сургуулийн ирэх жилийн нэгдүгээр ангийн төлбөр 14 сая 300 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус сургуулийн хичээлүүд бүгд англи хэл дээр явагддаг аж. Мөн элсэгчдээс англи хэлний түвшин тогтоох шалгалт авдаг байна. Америкийн нэгдсэн улсын сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг ажээ.
"British schoo"l-ийн ирэх хичээлийн жилийн нэгдүгээр ангийн төлбөр 10 сая 80 мянга ажээ. Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Яармагийн замд байрлах тус сургууль нь Их Британийн сургалтын хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг. Тус сургуульд элсэн орох сурагчдаас англи хэлний яриа, бичиг, сонсголын шалтгалт авах ба бүх хичээл нь англи хэл дээр ордог гэдгээрээ онцлог аж.
Элит дунд сургуулийн ирэх хичээлийн жилийн нэгдүгээр ангийн хүүхдийн төлбөр 9 сая 950 мянга байна. Тус сургуулийн хувьд өнгөрсөн жилийн хувьд ч 9 сая 950 мянган төгрөг байжээ. Тус сургууль нь нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрладаг бөгөөд бага болон ахлах ангийн сурагчид тусдаа хичээллэдэг. Элсэн орох сурагчдаас математик, англи хэл болон сэтгэн бодох чадварын шалгалт авдаг байна. Харин 5, 8, 10, 11, 12-р ангиудад Кембрижийн шалгалт авч оноо өгдөг аж.
Монголдоо анхдагч англи хэлний сургалттай гэх тус сургуулийн бага ангийн төлбөр 7 сая төгрөг байна. Харин ахлах болон дунд ангийн төлбөр 9 сая төгрөг ажээ. Элсэн суралцах сурагчдаас монгол хэл, математик, англи хэлний шалгалт авдаг бөгөөд шалгалтын дүн 70 хувиас дээш тохиолдолд тус сургуульд суралцах боломжтой аж.
Тус сургууль нь математикийн чиглэлээр чанартай боловсрол олгодог гэдгээрээ эцэг эхчүүдийн дунд хэдийн танил болсон. Сант сургуулийн бага ангид хүүхдээ өгөх бол 5.6 сая төгрөг төлөх шаардлагатай. Төлбөрөөс гадна элсэн суралцах хүүхдээс математикийн шалгалт авдаг аж.