Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

​Хаана, ямар тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдсан бэ

​Хаана, ямар тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдсан бэ
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 3
Наймдугаар сард зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг нэгтгэн танилцуулж байна. Зөв мэдээлэл олж, төлөвлөгөөтэй бэлдэж, тэнцэж чадвал мөнгөөр биш  хүсэл зорилгоороо гадаадын шилдэг их дээд сургуулиудад сурах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд оюутнуудын өмнө нээлттэй байдаг.
Чехийн Засгийн газрын тэтгэлэг 
Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар нь хөгжиж буй орны иргэдийг БНЧУ-ын дээд боловсролын байгууллагуудад суралцахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс гадаадын хөгжлийн туслалцааныхаа хүрээнд тэтгэлэг олгодог.
Суралцуулахаар санал болгож буй мэргэжлийн чиглэл нь геологи, эрчим хүчний инженерчлэл, экологи, мал эмнэлэг ба ойн аж ахуй.
Тэтгэлгийн өргөдлийг зөвхөн он-лайнаар илгээнэ. Засгийн газрын тэтгэлэгт өргөдөл гаргагчдын бүртгэлийг http://registr.dzs.cz/registr.nsf цахим хаягаар 2017 оны 7 сарын 20-ноос 2017 оны 9 сарын 30-ны хооронд хийнэ.
Их Британийн Засгийн газрын Chevening тэтгэлэг
 Английн аль нэг их сургуульд шалгалт өгч тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөр, сар болгоны стипенд, дотуур байр, анх очоод төвхнөхөд зориулсан зардал, онгоцны тийзний зардал, визаны төлбөрт тэтгэлэг олгодог Их Британийн засгийн газрын Chevening тэтгэлэг наймдугаар сарын 8-наас албан ёсоор өргөдөл хүлээн авч эхлэх юм байна. 
Chevening тэтгэлэгт дараах болзлыг хангасан байх ёстой. Үүнд: 
  • Монгол Улсын иргэн байх
  • Тэтгэлгээр сурч төгссөнийхөө дараа нутагтаа ирж хамгийн багадаа 2 жил амьдрана
  • Английн их сургуулиудад хүлээн зөвшөөрөх бакалаврын зэрэгтэй байх ( МУИС, ШУТИС, МУБИС, АУИС гээд улсын сургуулиуд бүгд болно)
  • 2 жилийн ажлын туршлага 
  • 2018 оны 7 сарын 12 гэхэд Английн 3 их сургуульд бүртгүүлж аль нэг сургуульдаа тэнцсэн байх
  • Англий хэлний болзол хангасан байх ( IELTS-6.5, TOEFL IBT 79, 
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.chevening.org/apply/english-language-requirement)
Германы Засгийн газрын DAAD тэтгэлэг
DAAD буюу  германы эрдмийн солилцооны албаны судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт есдүгээр сарын 30 хүртэл анкет хүлээн авна. Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 11 сард Улаанбаатар хотод дараагийн шат буюу ярилцлагад дуудна. 
Судалгааны тэтгэлэг авахын тулд...
  • Герман хэлний ерөнхий мэдлэгтэй 
  • Анкет өгөх үед сүүлийн дипломоо авснаас хойш 6 жилээс дээшгүй хугацаа өнгөрсөн байх 
  • Замын зардлыг DAAD төлнө
Тэтгэлэгтэй холбоотой нэмэлт мэдээллийг Монгол Улс дахь Герман Улсын Элчин Сайдын Яамнаас авч болно. Мөн info@ulan.diplo.de хаягаар холбогдож болох юм байна. 
АНУ-ын Махариш менежментийн их сургуулийн тэтгэлэг 
Махариш менежментийн их сургууль гадаад оюутнуудад суралцах боломж олгож тэтгэлэг зарладаг. Тэтгэлгийн өргөдлийг Edu world боловсролын төвөөр дамжуулан өгөх боломжтой юм байна. 
Тэтгэлэгт хамрагдахын тулд герман, англи хэлний өндөр мэдлэг (IELTS 5.5 оноо эсвэл TOEFL iBT 80 эсвэл TEM 8 оноо) 
Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн