Тиймээс та бүхэнд тэмбүү өвчин ямар замаар дамжин халдварладаг, хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Тэмбүү өвчний халдварлах замууд
-Тэмбүү өвчинтэй хүнтэй хамгаалалтгүйгээр /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орсон тохиолдолд
-Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт дамжих
-Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү, тариураар дамжин халдварлах
Тэмбүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
-Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих (Гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанаас зайлсхийх)
-Гэр бүлийн хосууд бие биедээ үнэнч байх
-Бэлгэвчийг зааврын дагуу тогтмол, зөв хэрэглэх
-Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон үед өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээ өгөх
-Жирэмсэн эмэгтэйчүүд хяналтанд эрт хамрагдаж, тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээг хийлгэх (2 удаа)- /Хүүхдэд дамжих төрөлхийн тэмбүү өвчнөөс сэргийлнэ/
-Архи, мансууруулах бодисыг хэрэглэхгүй байх
Эх сурвалж: ДОХ, Сүрьеэтэй Тэмцэх Үндэсний сан