42.1.7.ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцохыг хориглоно 42.1.13.хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгсэл /facebook, twitter болон бусад/-ийг ашиглан улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээхийг хориглоно 42.1.14.төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараахыг хориглоно
33.1.Төрийн албан хаагчийн шалгалт нь төрийн албан тушаал хаших үндсэн шалгуур болох чадахуйн зарчим /мерит/-ыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход чиглэнэ. 54.1.Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно. 55.1.Төрийн албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг Төрийн албаны зөвлөл буюу шүүх тогтоосон бол түүний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 55.2-т өөрөөр заагаагүй бол уг хууль бус шийдвэрийг гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. 55.2.Энэ хуулийн 55.1-д заасан хууль бус шийдвэрийг гаргасан этгээд Засгийн газар бол мөн хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Ерөнхий сайдаар нөхөн төлүүлнэ. 55.3.Энэ хуулийн 55.1-д заасан үүргийг 30 хоногийн дотор биелүүлээгүй албан тушаалтныг төрийн албанд 5 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, нөхөн төлбөрийг шүүхийн журмаар нэхэмжлэн гаргуулна. 55.4.Ерөнхий сайд энэ хуулийн 55.2-т заасан үүргийг 30 хоногийн дотор биелүүлээгүй бол нөхөн төлбөрийг шүүхийн журмаар нэхэмжлэн гаргуулах бөгөөд энэ нь түүнийг огцруулах үндэслэл болно.
90.2.Төрийн албан хаагчийн дундаж цалингийн хэмжээ нь хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас 5.0 буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай саналыг Засгийн газар боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн өмнө Улсын Их Хуралд танилцуулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ. 94.1.4.төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох. 93.1.9.ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох.