Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

М.Тэмүүлэн: Таргалалт бол дан ганц биеийн жингийн асуудал биш, үений өвчний эх үүсвэр болдог

М.Тэмүүлэн: Таргалалт бол дан ганц биеийн жингийн асуудал биш, үений өвчний эх үүсвэр болдог
Нийтэлсэн 2017 оны 2 сарын 10
Үений элэгдэлт өвчин, яс ургалт болон түүнд хамгийн их нөлөөлдөг таргалалт өвчний талаарх Сонгдо эмнэлгийн үе мөчний мэс заслын тасгийн  АУ-ны магистр М.Тэмүүлэн эмчийн зөвлөгөөг хүргэж байна. 

Үений элэгдэлт өвчин, яс ургалт гэж юу вэ

Үе үүсгэгч мөгөөрсөн эд болон үе үүсгэгч яс үрэгдэж элэгдэн улмаар бүтцийн өөрчлөлтөд орохыг үений элэгдэлт /остеоартрит/ өвчин гэж нэрлэдэг. Харин яс ургалт гэх ойлголт нь үе үүсгэгч булуу хоорондоо олон жил үрэгдсэнээр тухайн яс аажимдаа хэлбэрээ алдан өөрчлөлт ордог. Үүнийг яс ургалт гэж хэлдэг. Гэтэл манайхан цэцэг, ногоо ургаж байгаа юм шиг шинэ яс ургачихлаа гэж ойлгоод төрөл бүрийн яс хайлуулах үйлчилгээтэй хятад эм уугаад байдаг. Энэ бол маш буруу ойлголт. Яс хайлуулах үйлчилгээтэй хятад эмүүд хүний биеийн бүх ясыг хайлуулах эрсдэлтэй. 
Үений элэгдэлт өвчинд юу нөлөөлдөг вэ

-АНУ-н Үндэсний эрүүл мэнд болон Хоол тэжээл судалгааны төвийн тоцоолсоноор ( National Health and Nutrition Examination Survey) биеийн жингийн индекс илүүтэй эмэгтэйчүүд өвдөгний үений элэгдэлт өвчинд өртөх магадлал хэвийн биеийн жингийн индекстэй эмэгтэйчүүдтэй харьцуулахад дөрөв дахин, эрчүүд төв дахин  илүү байна.
-Felson зэрэг судлаачдын тогтоосноор хэвийн жинтэй эмэгтэй 4,9кг (BMI 2 нэгж)-р жин хасахад дээрх өвчнөөр өвчлөх магадлал бараг 30-40 хувь буурдаг байна.
-Fowler-Brown-ны тогтоосноор биеийн жингийн индекс 5-р (10кг гаран) нэмэгдэхэд үений элэгдэлт өвчнөөр өвчлөх магадлал 32 хувиарнэмэгдэж байна гэж тус тус тогтоожээ. Мөн УНТЭ-т 2015 он хүртэл хугацаанд хиймэл үе суулгах мэс засал хийлгэсэн нийт 1200 тохиолдолд судалгаа хийхэд эдгээр үйлчлүүлэгчдийн 83-аас дээш нь жин илүү таргалалттай байсан.
Үений элэгдэлт өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ, хэрхэн эмчлэх вэ

Үеэр хөших, хөдөлгөхөд дуугарах, хөндүүрлэх, өвдөх, хөдөлгөөн нь хязгаарлагдан гүйцэт нугарч тэнийхгүй болох, үений хэлбэр өөрчлөгдөх шинж тэмдгүүд илэрнэ. Энэ үед дур мэдэн эмчилгээ хийж, эм ууж болохгүй. Оношлогоонд хамрагдаж эмийн болон эмийн бус эмчилгээг өвчнийхөө үе шат зовиур шаналгаа зэрэгт үндэслэн хийлгэх шаардлагатай. Тодруулбал, үйлчлүүлэгчид эмч зөв мэдээлэл өгөхөөс эхлээд үений тарилга цаашилбал мэс заслын эмчилгээг хийдэг. Дахин сануулахад энэ өвчний үед биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгах нь өндөр үр дүнтэй эмчилгээ байдаг.
Таргалалтын шалтгаан юу вэ

2014 оны байдлаар дэлхийд 1.9 тэрбум хүн жингийн илүүдэлтэй тэдгээрээс 600 сая хүн нь таргалалт өвчтэй , тав хүртэлх насны 41 сая хүүхэд жингийн илүүдэл юм уу таргалалттай гэсэн судалгаа бий. Хөдөлгөөний хомсдол,хоол тэжээлийн илүү хэрэглээнээс үүдэлтэй таргалалт үүсдэг. 
Илүүдэл жингээ хэрхэн хасах вэ

Биеийн жингээ хасахад хамгийн чухал ойлголт бол тухайн хүн өөрийн биеийн онцлог, нас хүйс, хөдөлгөөний идэвхи зэрэгт тааруулан тохирсон илчлэгтэй хоол хүнсийг ухаалгаар тааруулан хэрэглэх явдал юм. Дээр нь хоолны хэрэглээндээ заавал хязгаартай хэрэглэх шаардлагатай 3-н төрлийн хүнсний бүтээгдэхүүн байдаг.  Үүнд, ханасан тос, чихэр, транс тос, давс ордог. Тухайлбал, АНУ-д  одоо зөвлөж байгаа зөвлөмжөөр хүн хоногт 2.3 граммаас ихгүй давс хүнсэндээ хэрэглэхийг зөвлөсөн байдаг.  Гэтэл манай улсад үйлдвэрлэгддэг хар талхны 200 грамм-д дээрх хэмжээний давс агуулагдсан байх жишээтэй.
Жингээ хасахын тулд биеийн  жингийн индексээ тодорхойлох хэрэгтэй. 

Хоолны илчлэгээ хэрхэн тооцох вэ

 
-Зөвхөн биеийн жиндээ анхаарч хэт ойр жингээ хянах нь стресс үүсгэж эсэргээр нөлөөлөх магадлалтайгаас гадна жин хасагдахгүй байсан ч тухайн хүний өөхний хэмжээ багасч булчингийн хэмжээ нэмэгдэж байж болох юм гэдгийг бодох хэрэгтэй
-Дасгал хийж бодит хэмжээнээс илүүтэй илчлэгээ шатаалаа гэж буруу тооцоолох
-Хангалттай хэмжээний хүнсний илчлэг хэрэглэхгүй байх
-Эрүүл зөв хоол хүнс хэрэглэж дасгал хөдөлгөөн хийж байгаа ч хэдий хэмжээний илчлэг хоол хүнснээс авч хэдий хэмжээгээр дасгал хөдөлгөөнөөрөө шатааснаа бичиж тэмдэглэн тооцоолохгүй байх
- Биелүүлэх боломжгүй төлөвлөгөө гаргах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн