Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Тоосго болон модон хийцээр барьсан барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүйг тогтоолоо

Тоосго болон модон хийцээр барьсан барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүйг тогтоолоо
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 8
Улсын хэмжээнд 2010-2016 онд 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт жилд дунджаар 44 удаа тохиолджээ. Мөн Улаанбаатар хотод 2005 онд өмнөх онуудаас хоёр дахин их чичирхийлэлт ажиглагдаж байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд энэ тоо 10 дахин их болж өссөн байна. Энэ нь Улаанбаатар хотод бодит аюул учруулж болох хэмжээний тектоник тогтоц идэвхижиж байна гэсэн дүгнэлтийг Шинжлэх ухааны академийн Одон орон судлалын геофизикийн хүрээлэнгээс гаргажээ. 
Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны барилгууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ

Нийслэлийн хэмжээнд 35552 барилга байгаагаас 3798 ширхэг барилга нь нийтийн зориулалттай орон сууцны барилга байдаг байна. Үүний зөвхөн 524 барилгад нь газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ хийхэд 171 барилга нь газар хөдлөлтөд тэсвэртэй, 287 барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 75 барилгад нэмэлт арга хэмжээ авч сайжруулах шаардлагатай гэсэн дүн гарчээ. Түүнчлэн судалгаанд хамрагдсан барилгуудаас газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй гэж үнэлэгдсэн барилгуудын дийлэнх нь тоосго болон модон хийцтэй, ашиглалтын хугацааны элэгдэлд орсон, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй 1970-аад оноос өмнө баригдсан барилгууд байжээ. 
Газар хөдлөлтийн үед бэртэж гэмтэхээс хэрхэн сэргийлэх вэ 
-Байшин дотор байгаа бол хамгийн түрүүнд сандрахгүй байж суу, нуугд, хүлээ гэсэн зарчмын дагуу чичирхийлэлт намдтал аюулгүй газар хоргодох ёстой. Ингэхдээ цохноос хол байж цаг, таазны гэрэл зэрэг дээрээ унах зүйлсийн дор зогсохгүй байх.
-Гадаа байгаа болбайшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олж хоргодох хэрэгтэй.
-Машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй , замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох хэрэгтэй.
-Газар хөдлөлтийн үед олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх хэрэгтэй. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн