Оюутны тэтгэлэг 70 мянган төгрөгийг хэзээ хүртэл олгох, хичээл эхэлснээс хойшхи 9,10,11,12 сарын оюутны 70 мянган төгрөгийг хэзээ олгох талаар БСШУЯ-ны Боловсролын зээлийн сангийн зорилтот хөтөлбөрийн албаны дарга С.Дэлгэрмаагаас тодрууллаа. -Хичээл эхэлснээс хойшхи 9,10,11,12 сарын оюутны 70 мянган төгрөгийг хэзээ олгох вэ. Он гарахаас өмнө олгох уу?-Өнгөрсөн хаврын нэгдүгээр сараас зургаан сар хүртэлх мөнгийг өнгөрсөн долоо хоногт олгосон. Хичээл эхэлснээс хойшхи дөрвөн сарын мөнгөний тооцоог хийж байна. Он гарахаас өмнө оюутнуудын дансанд орно. Өнгөрсөн хаврын шалгалтын дүнгээр бодож 3.0 ба түүнээс дээш голчтой оюутнуудад энэ тэтгэлгийг олгоно. -Он гараад оюутны 70 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох уу. 2012 оноос хойш нийт хэдэн оюутанд, хэдий хэмжээний тэтгэлэг олгосон бэ?-2013-2014 оны хичээлийн жилд 166 мянган оюутан, 2014 онд 121 мянган оюутан, 2015 он 44 мянган оюутанд тэтгэлэг олгосон. Харин энэ онд 48,350 оюутанд 13.9 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Улсын төсөв хүндрэлтэй байгаа болохоор ирэх оноос оюутны 70 мянган төгрөг өгөхөөргүй болж зогсоох шийдвэрийг гаргасан .