Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнд өнгөрсөн баасан гаригт буюу долдугаар сарын 1-нд гарсан. Гэтэл Элсэлтийн шалгалтад орсон сурагчдын шалгалтын оноо маш муу гарлаа "эмгэнэл", боловсролын салбар дампуурч байна гэх мэдээллүүд хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөөр тараад байгаа билээ. Тодруулбал, Улаанбаатарт математикийн хичээлээр 13141 хүүхэд шалгалт өгч 95.8 хувь нь унасан, монгол хэлний хичээлээр 6911 хүүхэд шалгалт өгснөөс 74.4 хувь уналаа гэх зэрэг мэдээллүүд гараад байгаа юм.
Иймд бид ЭЕШ өгсөн хүүхдүүдийн мэдлэгийн төвшин үнэхээр муу байсан уу, эсвэл буруу ташаа мэдээлэл тархсан уу гэдэг асуудлаар Боловсролын үнэлгээний төвд хандаж, албан ёсны тайлбар хүссэн юм.
Ингээд бидний асуултад Боловсролын үнэлгээний төвөөс дараах тайлбарыг өгсөн юм.
Нэгд, Математикийн хичээлээр улсын хэмжээнд 30667 хүүхэд шалгалт өгсөн. Үүнээс 85.6 хувь нь босго оноондоо хүрсэн буюу тэнцсэн. Хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд мэдээлэл түгээхдээ албан ёсны эх сурвалжаас тайлбар авалгүйгээр ташаа мэдээлэл гаргаж байна. Энэ нь эргээд нийгэмд сөрөг буруу ойлголт өгч байна.
Гуравт, яагаад ийм буруу ташаа мэдээлэл хүрсэн бэ гэхээр, иргэд тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид өөрийн дур зоргоор оноог буруу бодож байна. Үүнийг тайлбарлаж ойлгуулахын тулд эхлээд ЭЕШ-ын оноо хэрхэн боддог тухай ярих хэрэгтэй болно.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг олон улсын стандартаар буюу нормд суурилсан аргаар бодож гаргадаг юм. Гэтэл буруу тоо зохиож яриад байгаа хүмүүсийн хувьд шалгуулагчдын оноог бодохдоо:
Элсэлтийн шалгалтыг энэ аргаар дүгнэдэггүй. Жишээ нь, зурагт харуулснаар