Энэ сарын 2-ны өдрөөс хүүхэд нь өвдсөн эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгож эхэлсэн. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Хишигбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-Энэ сарын 2-ны өдрөөс эхлэн хүүхэд нь өвдсөн эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгож байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж өнөөдрийн байдлаар нийт эмнэлгээр үйлчлүүлсэн хүний 6.2 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдон, 10,000 хүн амд 40.6 тохиолдол бүртгэгдсэн, өвчилсөн хүмүүсийн 91.4 хувийг 15 хүртэлх нас, үүнээс 69.9 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байна.
Иймд Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн "Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөл дэгдэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай" 215 дугаар тогтоолыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан батлуулсан. Дээрх тогтоолоор 2017 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгасан.
-4-5 хүнтэй хувийн байгууллага байсан ч цалинтай чөлөө авч болох уу?
-Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй." гэж заасан байдаг. Иймд Засгийн газрын дээрх тогтоолыг төр, хувийн хэвшлийн бүх байгууллага, ажилтны тоог үл харгалзан мөрдөн ажиллах ёстой. 4-5 хүнтэй хувийн байгууллага байсан ч тухай ажилтанд цалинтай чөлөө авах эрх үүснэ. -Цалинтай чөлөө авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Гэрээрээ хүүхдээ харж байгаа бол цалинтай чөлөө өгөх үү, заавал эмнэлэгт хэвтсэн байх ёстой юу?
-Цалинтай чөлөө олгох хугацаа буюу гуравдугаар сарын 1-нийг цааш нь сунгах уу?
-Энэхүү тогтоол нь томуу, томуу төст өвчин дэгдэж байгаатай холбоотой дэгдэлтийг бууруулах зорилго бүхий нэг удаагийн арга хэмжээ тул гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд л мөрдөнө.