Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Тодруулга: Голомт, Капитрон банк оюутны сургалтын төлбөрийн зээл олгож эхэллээ

Тодруулга: Голомт, Капитрон банк оюутны сургалтын төлбөрийн зээл олгож эхэллээ
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 12
Оюутнуудад сургалтын төлбөрийн зээл хэзээнээс олгож эхлэх талаар БСШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас тодруулахад, Голомт болон Капитрон банк оюутны сургалтын төлбөрийн зээл албан ёсоор өнөөдрөөс олгож эхэлсэн. Хаан банк, Төрийн банк, Хас банк зээлийн журам дээрээ ажиллаж байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхээр олгоод эхэлчих байх” гэв. 
Оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг ингэж олгоно
Богино хугацаатай зээл
Тавигдах шаардлага:
-Ерөнхий шалгалтын оноо 400-аас дээш, голч оноо 2,0 ба түүнээс дээш
-Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх
-Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь байх
Богино хугацаатай зээлд хамрагдахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ
-Зээл хүссэн өргөдөл
-Иргэний болон оюутны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/
-Гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Банкнаас шаардсан бусад баримт
Урт хугацаатай зээл
Тавигдах шаардлага:
-3.0 болон түүнээс дээш голчтой оюутан
-Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх
-Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь байх
Урт хугацаатай зээлд хамрагдахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ
-Зээл хүссэн өргөдөл
-Иргэний болон оюутны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/ 
-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхний хуулбар
-Оролцогч сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн хуулбар; бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Банкнаас шаардсан бусад бичиг баримт
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн