Шинэ жилийн баярын ширээ засах хүнсний бүтээгдэхүүн ямар өртөгтэй байгааг “Баянзүрх” худалдааны төвийн хүнсний тасгаас сурвалжиллаа. “Баянзүрх” худалдааны төвөөр үйлчлүүлэгчид энгийн өдрөөс хоёр дахин их байв.
Хамгийн түрүүнд бялуу, дарсны лангуун дээр очлоо. Шинэ жилийн баярын ширээг оргилуун дарс, амтат бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй. “Советское” оргилуун дарс дунджаар 8000 төгрөгийн үнэтэй байгаа бол чанар, үйлдвэрлэсэн улсаасаа хамаараад 45000 хүртэлх үнэтэй оргилуун дарс байна. Харин бялууны хувьд овор хэмжээ, орц найрлагаасаа хамаараад дотоодын үйлдвэрийнх 13000-25500 төгрөг, орос торт 12000-15000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Шинэ жилийн баярын ширээгээ чимэх бялуугаа хараахан худалдаж авч амжаагүй бол доорх утсаар холбогдон захиалаарай. | Нарийн боов, бялууны үйлдвэр | |
| | |
| | |
| | |
| | |
| | |
| | |
| | |
Баярын ширээг чимэх зүйлсийн нэг бол олон төрлийн жимс билээ. Нэг килограмм алим сортоосоо хамаараад 4000-5000 төгрөгийн ханштай байна. Мөн үүн дээр мандарин, усан үзэм, гадил, киви гээд бусад жимсийг нэмбэл дунджаар 30,000 төгрөг болж байна. Нарийн ногоо болох чинжүү нэг килограмм нь 3500 төгрөг, өргөст хэмх 3500 төгрөг, улаан лооль 4000 төгрөгийн үнэтэй зарагдаж байна.
Мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон хиамны үнэ сонирхоход, хамгийн хямдхан нь гахайн махтай чанасан хиам нэг килограмм нь 6500 төгрөгийн үнэтэй байв. Мах импексийн давхар утлагат хиам нэг килограмм нь 11000-16000 төгрөгийн хооронд тус тус худалдаалагдаж байна.
Хямд төмс нь нэг килограмм нь 700 төгрөгийн үнэтэй байхад хамгийн үнэтэй Төв аймгийн Жаргалантын төмс 900 төгрөг байх жишээтэй. Мөн лууван 800 төгрөг, байцаа 1800 төгрөг, сонгино 2000 төгрөгийн үнэтэй байна.
Үүний дараа махны лангуун дээр очлоо. Тахианы мах кг нь 6500 төгрөг, үхрийн мах кг нь 6500, хониных 6000-6800, адууны мах 5000 төгрөгийн үнэтэй байлаа. Мөн саладны гол материалууд болох өндөг болон майонезны үнэ сонирхоход. Өндөгний хувьд хэмжээнээсээ хамаараад 330-350 төгрөг байна. Харин дотоодын үйлдвэр болон Солонгос, ОХУ-д үйлдвэрлэсэн майонез 4500-7500 төгрөгийн үнэтэй байлаа.
Хүүхэд бүр шинэ жилээр бэлэг авахыг хүсдэг. Эцэг эхчүүд ч мөн боломжоороо хүүхэддээ хамгийн сайхан бэлгийг авч өгөхийг хичээдэг. Жижиг ууттай хямд нь 3500 төгрөг байхад, тоглоом идэх юм хамтад нь боосон том ууттай нь 19000 төгрөг байлаа. Гэхдээ боломжийн дунд зэргийн савалгаатай бэлгийг 10000 төгрөгөнд авах боломжтой ажээ.