Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр. Дэлхийд нас баралтын тэргүүлэх арван шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая өвчилж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барьж байна. Монгол Улсад сүүлийн таван жилд хийсэн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний 9.8 хувийг эзэлж, жил бүр 4.000 гаруй хүн сүрьеэ өвчнөөр өвчилж байгааг тогтоожээ. Жил тутам сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын группт орох тоо нэмэгдэж байгаа бөгөөд тэр дундаа 70-аас дээш хувиар группт орох нь улам бүр өссөөр байгаа аж. Тиймээс УНТЭ-ийн уушгины эмгэг судлалын төвийн тасгийн их эмч, Д.Содгэрэлийн сүрьеэ өвчний талаарх зөвлөмжийг хүргэж байна.