Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

Сайн мэдээ: Бөөрний архаг дутагдалтай иргэд долоон эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлнэ

Сайн мэдээ: Бөөрний архаг дутагдалтай иргэд долоон эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлнэ
Нийтэлсэн 2017 оны 2 сарын 16
Эрүүл мэндийн яамнаас бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгахыг зорин судалгаа тооцоог гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд анх удаа төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулснаар гемодиализ эмчилгээ хүлээгдэлгүй боллоо.  
Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй долоон хувийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Тодруулбал, Люкс диализ, Интермед, Эрин, Айсию, УБ мед гэсэн хувийн эмнэлгүүд бөөрний архаг дутагдалтай 70 гаруй хүнд үйлчилж байгаа бөгөөд Нарт-Эрдэнэс, Агапе хоспис эмнэлгүүдэд 54 хүн нэмж хуваарилах юм. Ингэснээр тус тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй хүлээгдэж байсан 120 гаруй хүн гемодиализийн эмчилгээнд тогтмол хамрагдах боломжтой боллоо.
Ийнхүү шийдвэрлэснээр бөөрний архаг дутагдалд орсон хүн үнэ төлбөргүйгээр долоо хоногт гурван удаа тогтмол гемодиализ эмчилгээнд хамрагддаг болж санхүүгийн дарамтнаас бүрэн чөлөөлөгдөж байна. Тэд нэг удаа орохдоо 125 мянга, долоо хоногт гурван удаа ороход 375 мянган төгрөг төлдөг байжээ. 

                                                                                                                                                                    Эх сурвалж: ЭМЯ  
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн