Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

​Б.Нурбек: Хүзүүний шохойжилттой, дискний суулттай, мэдрэл дарагдсан хүмүүс иог хийж болохгүй

​Б.Нурбек: Хүзүүний шохойжилттой, дискний суулттай, мэдрэл дарагдсан хүмүүс иог хийж болохгүй
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 24
Гранд мед эмнэлгийн нуруу нугасны мэс заслын их эмч Б.Нурбекийн нурууны өвчний талаарх иргэдийн асуултад хариулсан зөвлөмжийг хүргэж байна.
Мэдрэлийн гаралтай нурууны өвдөлт гэж байдаг. Үүнийг архаг өвдөлт гэж нэрлэдэг бөгөөд гурван сараас дээш хугацаагаар үргэлжилдэг. Архаг өвдөлт нь дотроо нурууны диск, үений гэж хоёр ангилдаг. Нурууны дискний өвдөлтийн нэг онцлог нь нэг байрлал дээр удааж суух, тонгойх үед илүү өвддөг.
Харин үений өвдөлт нь зогсохоор илүү өвддөг. Өглөө босохоор хөшөөд байдаг хөдөлгөөн хийхээр гайгүй болчихдог. Эсвэл гэдийхээр илүү өвдөөд тонгойхоор гайгүй болох шинж тэмдэг илэрч байвал үений өвдөлт.
Нурууны хоёр дахь төрлийн өвдөлт эд, эс гэмтэх үед өвддөг. Нурууны эд эс гэмтэх, буруу хөдөлгөөн хийх үед түүнийг хамгаалах зорилгоор өвдөж буй өвдөлт юм. Гараа түлэх, хөлөө цохих үед түр зуур өвддөгтэй адил нуруунд ямар нэг буруу, гаж нөлөөлөл орохоор түр зуур өвддөг хурц өвдөлт. Энэ өвдөлт нь түр хугацаанд хамгийн ихдээ гурван сар хугацаанд үргэлжилнэ.
-Удаан хэвтээд босохоор нуруугаар чилж өвдөөд байх юм. Нурууны булчин чангарсан гэсэн үг үү?
-Хүмүүс булчин чангарах тухай маш их ярьдаг. Булчин чангарна гэдэг нурууны өвдөлтийн шалтгаан биш байгаа юм. Булчин чангарна гэдэг ямар нэг хөдөлгөөнийг хязгаарлахын тулд үүсч байгаа чангарал. Булчин богино хугацаанд мөн үе үе чангардаг. Үе үе чангарч байгаа нь нуруу хөдөлгөөн хийх үед их өвддөг. Зарим хүмүүс нурууны орчимд хавдчихлаа гээд ирдэг энэ бол булчин чангарсан нэг хэлбэр юм. Сард хэд хэдэн удаа чангарах юм бол нурууны хамгаалах урвал явагдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нурууны хөдөлгөөн хийх үед ямар нэг зүйл болохгүй байна гэсэн дохио бол булчин чангарал гэж ойлгож болно. Буруу дасгал хөдөлгөөн хийх, хүнд зүйл өргөх гэх зэрэг буруу дадал хэвшлээ өөрчлөх хэрэгтэй.
-Суух үед ахар сүүлээр их өвдөх юм. Энэ нурууны дисктэй холбоотой юу. Нурууны дискний өвдөлтийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Ахар сүүлээр өвдөж байгаа нь 60 хувь дискний гаралтай өвдөлт байдаг. Үлдсэн 40 хувь нь ахар сүүлэндээ ямар нэг гэмтэлтэй байж болох талтай. 21 хоногоос дээш хугацаагаар ахар сүүл өвдөх юм бол нурууны дискний гаралтай өвдөлт гэж оношилдог. Дискний өвдөлт тонгойх, юм өргөхөд ихэвчлэн өвддөг.
-Алхах үед хөл рүү өвдөөд байх юм. Энэ нурууны өвдөлтийн шинж тэмдэг үү?
-Алхахаар хөл рүү өвдөж байгаа нь хоёр шалтгаан байдаг. Алхаж байгаад нурууны ямар хөдөлгөөн хийх үед өвдөж байгаа бол мэдрэл нарийссан, мэдрэлийн гаралтай өвдөлт гэж ойлгож болно. Мөн диск мэдрэлээ дарсан үед алхахаар хөл рүү өвддөг. Алхах үед хөл рүү өвдөж байна гэдэг энэ өвчин нэлээн хүндрэх тал руу орж байна гэсэн үг. Яаралтай оношилгоо хийлгэх хэрэгтэй.
-Нурууны татлага эмчилгээ хэр үр дүнтэй вэ?
-Нурууны татлага бол эмчилгээний нэг хэлбэр мөн. Гэхдээ нурууг татлага хийлгээд байхаар буцаад тэлчихдэг гэдэг буруу ойлголт
-Нурууны суулттай хүн иог хийж болох уу?
-Сунгалт буюу амьсгалын дасгал хамтад нь хийхийг иог гэж хэлж байгаа юм. Иог, дасгал хийх нь зарим талаар нурууны өвчнийг сэдрээдэг. Нурууны дасгал болгон нуруунд сайн гэж ойлгож бас болохгүй. Өвдөлт нь яг юунаас нөлөөлж байна гэдгээс хамаараад нурууны дасгал өөр, өөр байдаг. Дасгал таарахгүй байсны улмаас нурууны өвчин бүр илүү сэдрэх эрсдэлтэй байдаг. Тухайлбал, суугаа байдлаар хийж байгаа дасгалууд нурууны дискэнд халтай байдаг. Мөн хүзүүний шохойжилттой, дискний суулттай, мэдрэл дарагдсан хүмүүс иог хийж болдоггүй . Илүү сэдэрдэг.
-Нурууны суулттай үед бариа хийлгэж болох уу?
-Бариа засал хийлгэснээр өвчнийг намдаж байгаа болохоос биш суултыг байхгүй болгож байгаа юм биш. Оношоо тодруулах шаардлагатай.
-Хөлийн эрээн булчин өвдөөд байх юм. Энэ юутай холбоотой вэ?
-Эрэн булчингийн өвдөлт хоёр шалтгаантай байдаг. Нэг нь судастай холбоотой. Босоод явахаар эрээн булчин илүү өвдөж байвал нуруутай холбоо байх магадлалтай.
-Хөл хавагнаж, нүд бүлцийж хавдаж байна. Энэ нурууны өвчинтэй холбоотой юу?
-Хаван бөөртэй холбоотой байдаг. Нурууны өвдөлттэй ямар ч хамааралгүй.
-Ямар үед нурууны мэс засалд зайлшгүй орох шаардлагатай байдаг вэ?
-Нэгд, мэдрэл дарагдсан хөлөө чирээд алхаж чадахгүй болсон, өвдгөө өргөх хүчгүй болсон үед мэс хийх шаардлагатай. Хоёрт, нуруу хөдөлгөөнд орж нурууны нугаламаа гэмтээх эрсдэлтэй болсон үед хагалгаа, мэс засалд орох шаардлагатай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн