Үндэсний агаарын тээвэрлэгч “Миат” ТӨХК, Голомт банк хамтран нислэгийн тийзийг зээлээр олгож эхэлсэн. Ингэснээр иргэд урьдчилгаа төлбөргүйгээр 10 сая төгрөг хүртэл нислэгийн тийзийг хоёр жилийн хугацаатай авах боломжтой болж байгаа юм. Нислэгийн тийзний зээл авахад ямар шаардлагыг хангаж, ямар материал бүрдүүлэх тухай мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн зургаан сар тухайн байгууллагд тогтворотой ажилласан, үндсэн ажилтан байх
Цалингийн орлого цалингийн дансаар баталгаажсан байх
Дараах бичиг баримтыг бүрдүүлэн Голомm банкинд хандана.
Хорооны тодорхойлолт /ТҮЦ машины тодорхойлолт байж болно
Ажлын газрын тодорхойлолт
Нийгмийн даатгалын дэвтэр /дансны хуулга/ бусад орлого баталгаажуулах баримт бичих
Захиалах тийзний мэдээлэл
Бусад холбогдох бичиг баримт /идэвхтэй зээлтэй бол зээлийг гэрээ гэх мэт/