Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Иргэд "Улаанбаатар", "Хурх" гурилд ам сайтай, "Алтантариа"-д таагүй сэтгэгдэлтэй байлаа

Иргэд "Улаанбаатар", "Хурх" гурилд ам сайтай, "Алтантариа"-д таагүй сэтгэгдэлтэй байлаа
Нийтэлсэн 2017 оны 2 сарын 16
Цагаан сар хаяанд ирлээ. Сар шинийн буузаа хийж амжсан уу. Та бүхэнд буузаа хийсэн гэрийн эзэгтэй нарын ямар үйлдвэрийн гурил сонговол сайхан амттай бууз болох тухай зөвлөмжийг хүргэж байна. Ямар үйлдвэрийн гурил сонгосон талаар 80 орчим хүнийг байр суурийг сонсож, санал асуулга авлаа. Тэдний дийлэнх нь Улаанбаатар болон Хурх гурилд ам сайтай байлаа. Харин зарим иргэдийн хувьд Алтантариа гурилд таагүй сэтгэгдэлтэй байсан юм. 
Ц.Янжинлхам: Улаанбаатар гурил авсан. Дандаа энэ гурилаар хийдэг. Цавуулаг сайтай. Ялцайгаад уусаад байдаггүй. Алтантариа гурилаар нэг хэсэг хийдэг байсан. Сүүлдээ тааруу болсон гэж сонссон.

О.Оюунцэцэг: Манайх буузаа өнгөрсөн амралтын өдрүүдээр хийсэн. 500 гаруй бууз Арвайн үндэс гурилаар хийсэн. Сайхан бууз болсон байна лээ. 
Б.Сарангоо: Манай буузыг аав, ээж хоёр маань хөдөөнөөс орос гурилаар хийж явуулдаг. Жирийн үед Улаанбаатар гурилыг сонгодог. Ус даадаг сайн гурил.
Баярмаа: Алтантариа гурил авдаг. Бусад гурилаас өнгө нь арай цагаан байдаг.
Б.Буд: Хурх гурил сонгодог. Өнгөрсөн жил мөн Хурхаар буузаа хийсэн. Ерөнхийдөө маш сайн гурил жирийн үедээ ч хэрэглэдэг.

Г.Золзаяа: Улаанбаатар гурил сонгосон.
Б.Батцэцэг: Улаанбаатар дээд гурил сонгож хийсэн. Цавуулаг сайтай, наалдахгүй, усрахгүй сайхан бууз болдог. Өнгөрсөн жил Цесна сонгосон чинь цан цохичихсон бөөгөнөрөөд онцгүй юм билээ. Хулхидуулсан.
Н.Буяндэлгэр: Улаанбаатар дээр, орос дээд гурил сонгодог. Ус сайн даадаг. Алтантариа гурил ус сайн даадаггүй.

Д.Тайван: Хурх гурил сонгосон. Манайх үргэлж хэрэглэдэг. Ус сайн даадаг, цавуулаг сайтай, өнгө сайтай байдаг.
Л.Баярцэцэг: Буузаа Улаанбаатар гурил сонгож хийлээ.
Э.Энхтүвшин: Алтантарианы гурил сонгодог. Бусад гурил нялцайгаад байх шиг санагддаг.

Д.Мөнхдалай: Улаанбаатар гурилаар хийсэн. Өнгөрсөн жил хурх гурилаа хийж байсан.
Т.Сумъяа: Цесна гурилаар манай хамаатан хийсэн гэж байсан. Сайн гурил гээд ам сайтай байна лээ. Миний хувьд Алтатариан дээдийн дээд, Улаанбаатар нэгдүгээр гурил сонгодог.
Н.Мөнхтуяа: Өег гурил сонгож хийсэн. Усрахгүй цагаан өнгөтэй сайхан гурил байна лээ. Олон жилийн өмнө Алтантариаг сонгож үзсэн. Таалагдаагүй.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн