Ойрын өдрүүдэд цас ихээр орж, цочир хүйтрэн хальтиргаа гулгаа ихтэй байх тул танд хальтирч унахгүй байх аргын талаар дараахь зөвлөгөөг хүргэж байна. Ямар үед халтирдаг вэ?-Хүн энгийн үед алхахдаа гол ачааллыг хоёр хөлдөө ижил хуваарилдаг. Ийм байдлаар алхсанаар хоёр хөлдөө хүндийн жингээ өнцөг үүсгэн хуваарилдаг ба энэ нь газрын гадаргатай перпендикуляр байдаггүйн улмаас хальтирч унахад хүрдэг байна.-Гараа халааслаж алхах үедээ халтирдаг-Хавтгай ултай эсвэл хэт өсгийтэй гутал өмссөн үедээ халтирдаг-Хол, хол алхаж мөн гүйх үедээ хальтирдагОцон шувуу яагаад хальтирдаггүй вэ?-Оцон шувуу мөсөн дээр алхах үедээ хүндийн төвөө хоёр хөлдөө шилжүүлэн алхдаг бөгөөд энэ түүний хальтрахгүй алхах аргуудын нэг арга ажээ. Тиймээс та хальтиргаатай газраар алхахдаа хүндийн төвөө хөл рүүгээ шилжүүлэн алхаж оцон шувууны энэ аргыг хэрэглээрэй . Тэгвэл хальтрахгүй. -Оцон шувуу ойр, ойрхон алхаж явдаг. Тиймээс та оцон шувуу шиг ойр ойрхон алхаж явбал халтирч унахгүй гэдгийг санаарай. Бидний хувьд хальтиргаатай газар том том алхаж, гүйх нь унах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг байна. -Оцон шувууны том хавтгай хөл нь түүнийг хальтрахаас хамгаалдаг. Бидний хувьд ч мөн хальтиргаа гулгаатай өвлийн цагт гутлаа зөв сонгох нь хамгийн чухал бөгөөд арзгар ултай, халтирдаггүй гутал сонгоорой. Тэгвэл та хальтирахгүй.- Оцон шувууг хальтирч унахаас хамгаалдаг бас нэг зүйл бол түүний далавч ажээ. Учир нь оцон шувууны далавч биеийнхээ тэнцвэртэй байдлыг хадгалж байдаг байна. Оцон шувууны далавч нь бидний гартай ижил үүргийг гүйцэтгэдэг аж. Бидний хальтирч унах бас нэг шалтгаан бол гараа халааслаж явснаас үүдэлтэй байдаг. Тиймээс оцон шувуу далавчаа тэнцвэртээ байдлаа хадгалахад хэрэглэдэг шиг бид өөрсдийн гараа халаасалж алхах бус ил байлгавал халтирч унахаас сэргийлж болох ажээ.