Ном унших нь оюун ухаан, тархийг тэлж, хөгжүүлэхэд нөлөөлдөг хамгийн том фитнесс гэдэг. Тиймээс танд ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагын зочдын санал болгож буй номуудыг танилцуулж байна.
“IBM”-ийн санхүүгийн шинжээч Ц.Азжаргал
Би амжилттай бизнесменүүдийн тухай намтарчилсан ном унших дуртай. Одоо “The Everything Store: Jeff Bezos and the Age of Amazon” гээд Амазон хэрхэн амжилтад хүрсэн тухайн номыг уншиж байна. Энэ номд Амазоны амжилтыг хоёр гол зүйлтэй холбоотой гэж үзсэн байгаа юм. Эхнийх нь Амазоны үүсгэн байгуулагч өнөөдрийг биш дандаа ирээдүйг харж байсан . Нөгөө нэг зүйл нь хэрэглэгчийг нэгдүгээрт тавьж, тэдэнд нийцүүлдэг байсан нь Амазоныг амжилтад хүрэхэд нөлөөлсөн тухай бичсэн байсан. Мөн “The Power of Now: A Guide to Spiritual Enlightenment” гээд яг одоо бүх хүчээ гэсэн утгатай ном уншиж байна. Энэ номоос хүн маргаашаар биш өнөөдрөөр амьдрах нь хамгийн чухал гэдгийг олж харж байгаа.
Мөн “Finding Your Element: How to Discover Your Talents and Passions and Transform Your Life Robinson, Ken” гээд дуртай зүйлээ хэрхэн олох тухай номыг уншиж байна. Энэ номонд бясалгал хийж үз, өөрийнхөө хүслийг бүгдийг нь бич, мөрөөдлийнхөө талаар график гаргаад түүнд хүрэхийн тулд юу хийх вэ гэдгээ бод, ямар амжилт гаргамаар байна, юу хиймээр байна гэдгээ бодоод тэр зүйлээ дагаад хий гэх мэтээр өөрийгөө таньж мэдэх, өөрийн гэсэн үнэт зүйлээ хэрхэн олох талаар сонирхолтой техникүүдийг зааж өгсөн байна лээ.
Ярилцлагыг бүрэн эхээр нь эндээс МУИС-иас “Apple”-ийн инженер болсон Б.Хасан
Kim Woo Jung-ийн “Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна” номыг уншиж байсан. Тэр номонд Kim Woo Jung бага байхдаа зах дээр сонин зардаг байсан үеэ дурсан бичсэн байдаг. Тухайн үед зах дээр олон хүүхэд ном, сонин зардаг, маш өрсөлдөөнтэй байдаг байж. Тэгээд Kim Woo Jung яавал тэр хүүхдүүдээс ялгарч олон сонин зарж их борлуулалттай ажиллаж болох вэ гэдгээ бодож байгаад нэг шийдлийг олсон гэдэг. Юу гэхээр тэрээр сонин зарж байхдаа хүмүүсийн хариултыг өгөхдөө маш их цаг алддаг байснаа олж мэдээд сонин зарахаар очихдоо хариултаа бэлдээд очдог болсон нь түүнийг бусад хүүхдүүдээс илүү олон ном зарж, ашигтай ажиллахад хүргэсэн гэж бичсэн байдаг. Эндээс би хувьдаа ямар нэг зүйлийг хийхээсээ өмнө яаж хийвэл хамгийн бага цаг зарцуулах вэ, хамгийн оновчтой зөв байх вэ гэдгийг өөртөө тунгааж боддог болсон.
Ярилцлагыг бүрэн эхээр нь эндээс Mitsui компанийн Америк тивийг хариуцан ажилладаг Б.Тэгшбаяр
Алибаба үндэслэгч Жэк Ма-ийн амьдралын тухай номыг уншсан. Ухаарал авахаар зүйлүүд маш их байсан. Номоос үнэхээр хөдөлмөрч хүн гэдэг нь мэдрэгдэж байсан. Жэк Ма-г бага байхад 1970-аад оны үед Хятадын нийгэм нэлээд хаалттай байсан. Гадаадынхан их ховор ирдэг бөгөөд ганцхан том буудалд гадаадын зочид ирдэг байсан. Тухай үед Жак Ма 12 настай байсан. Тэгсэн хэдий ч нэг талдаа цаг гаруй дугуйгаар явж гадаадын зочид ирдэг буудалд очиж англи хүмүүстэй ярилцаж, Англи хэл сурсан гэдэг. Тэнд л Австрали гэр бүлтэй найз болж амжилтад хүрэх эхлэл нь тавигдсан гэж бичсэн байсан.
Ярилцлагын бүрэн эхээр нь эндээс Давосын чуулганд Монгол Улсаа төлөөлөн оролцсон А.Ундрал
Багадаа "Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь"-ийг бүгдийг нь цээжилчихсэн байдаг байсан. Тэгээд тэр улсад очиж үзнэ, тийм хүн болно гээд л номноос мөрөөдлөө олсон. Хамгийн сүүлд Жэк Ма-ийн номыг уншсан. Мөн Израйль улс гарааны бизнесийг хэрхэн амжилттай хөгжүүлж чадсан тухай ном уншлаа. Тэндээс Израйль улс бодлогын төвшинд залуусын сэтгэлгээг өөрчилдөг тухай уншсан. Израйльд хүн бүр 18 сар цэрэгт явах ёстой байдаг. Цэргийн боловсролоор дамжуулан "бид бусдаас нэг илүү шатаар явахгүй бол бусад үндэстэнд залгигдана" гэсэн сэтгэлгээг хүн бүрт суулгаж өгдөг юм билээ.
Ярилцлагыг бүрэн эхээр нь эндээс Монгол брэндийг Австрийн зах зээлд гаргасан дизайнер О.Номулин
Хамгийн сүүлд “Girl boss” гээд ном уншсан. Тэр номд наймдугаар ангийн боловсролтой охин онлайнаар хуучин хувцас худалдаалж амжилтад хүрсэн тухай гарсан байдаг. Надад маш их эрч хүч урам зориг өгч, олон зүйлийг хувьдаа суралцсан.
Ярилцлагыг бүрэн эхээр нь эндээс