18 настайдаа Австри улсад өөрийн гар урлалын үзэсгэлэнгээ гаргаж, өдгөө торгон урлалын алчуур,зангиа, цүнх зэрэг бүтээгдэхүүний O.N.O монгол брэндийг байгуулан Австри улсын зах зээлд гаргасан монгол бүсгүй Одонбаярын Номулинг энэ удаагийн ДЭЛХИЙ МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагын зочноороо урьж оролцууллаа.
-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн. Баярлалаа. Намайг Одонбаярын Номулин гэдэг. 1993 онд Улаанбаатарт төрсөн. Австри улсад 16 настайдаа ирсэн. Одоо Австри улсын Грац хотод торгон урлалын O.N.O брэндийг байгуулан дизайнераар ажиллаж байна. Арван жилээ 47-р дунд сургууль болон "Тольт" дунд сургуулийг төгссөн. 2009-2011 онд Австрийн эдийн засгийн дээд сургууль, 2011-2015 онд “Modeschule”-д хувцас загварын чиглэлээр сурч төгссөн. 2015 оноос банк санхүүгийн чиглэлээр “University Applied of Sciences“ гээд их сургуульд суралцаж байна. Сурч байх хугацаандаа Грац хотын “Gallery Centrum”, “Culture Institute”-д зохион байгуулагч мэргэжилтэн, Австрийн "Orf" телевизээс зохион байгуулсан “Triest“ үзэсгэлэнд мэргэжилтнээр ажиллаж байсан. Мөн “Charles Vogele“ дэлгүүрийн дотор болоод гаднах чимэглэлийн менежэрээр ажиллаж байсан.
-Торгон дээр урладаг O.N.O монгол брэндийнх нь талаар яриагаа эхлүүлье. Энэ төрлийн бүтээлээ Австрийн зах зээлд хэзээнээс гаргаж эхэлсэн бэ?
-18 настайдаа анхны торгон урлалын үзэсгэлэнгээ Австри улсад гаргаж байсан. Түүнээс хойш Австри улсад болон ОУ-ын томоохон үзэсгэлэн худалдаанд гар урлалын бүтээлүүдээрээ Монгол улсаа төлөөлөн оролцож байсан. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд Белги улсад болсон олон улсын томоохон үзэсгэлэн “Ladies Day“-д торгон ороолт, алчуурны коллекцоор амжилттай оролцоод ирсэн байгаа. Мөн Австралийн Грац хотын томоохон "design festival"-д оролцсон. ONO нэрийн доор манай аав монгол аргаар урласан торгон зургийг анхлан хийж, олон танигдсан байсан. Би өмнө нь аавтайгаа энэ чиглэлийн уран бүтээл туурвиж байгаад өнгөрсөн жилээс O.N.O брэнд нэрийн дор хувцас загварын бүтээлүүдээ Австрийн зах зээлд худалдаанд гаргаж эхэлсэн. Монгол гар урлалыг дэлхийн төвшинд таниулах зорилготойгоор эрэгтэй хүний зангиа, цамцны оруулга, торгон алчуур зэргийг урладаг. Торгон дээр зурахдаа өмнө нь үлгэр гаргадаггүй шууд зурдаг. Тиймээс торгон урлал маань ганцхан удаа гараар зурдаг гэдгээрээ цор ганц дахин давтагдашгүй онцлогтой . Учир нь өнгөгүй торгыг өнгө оруулж, дээр нь будгаар төрөл бүрийн хээ хуар зурах техник, арга барилыг манай аав анхлан гаргаж, надад өвлүүлж өгсөн байгаа. -Торгыг өнгө уусган дээр нь төрөл бүрийн хээ хуар зурдаг гэж байна. Хээ хуараас гадна монгол үндэсний хэв маягийг шингээсэн зураг зурах уу?
-Торгон урлалын бүтээгдэхүүнийхээ нэрийн дэлгүүрээ нээж амжсан уу?
-Өөрийн гэсэн хүсэл эрмэлзэл, мөрөөдөлтэй байх юм бол ямар ч хүнд хэцүү үеийг туулаад гардаг-
-Өөрийн гэсэн торгон урлалын брэндээ байгуулж дизайнераар ажиллахаас гадна эдийн засгийн чиглэлээр сурдаг гэсэн. Сурч байгаа сургуулийнхаа талаар яриач?
-Би гурван настайгаасаа зурж эхэлсэн. Зураг зурах дизайнерын ажил бол миний хобби. Манай аав миний зураг зурах дизайн чиглэлийн авьяасыг хөгжүүлж, өөрийгөө олоход надад маш их тус болсон. Дуртай зүйлээ хийхийн хажуугаар боловсролтой байх нь маш чухал шүү дээ. Би дунд сургуульд байхдаа математикийн хичээлд их сонирхолтой, олон уралдаан тэмцээнд ордог байсан болохоор эдийн засгийн чиглэлээр суралцана гэж мөрөөддөг байсан. Одоогийн сурч байгаа "University Applied of Sciences" сургууль дэлхийн даяар жилд 300-400 хүн бүртгэж, тэр дундаас шалгаруулан суралцуулдаг их шалгуур өндөртэй. Энэ сургуульдаа маш их бэлдэж, шалгалт өгч байж тэнцсэн. Хоёр жилийн дараа сургуулиа төгсөнө. Брэндээ хөгжүүлэхийн хажуугаар сурдаг болохоор маш завгүй байдаг. Заримдаа надад хоногийн 24 цаг ч хүрэлцэхгүй үе бий. Тэр хэрээрээ цагийн үнэ цэнийг маш сайн мэдэрч байна.
-Цагаа хэрхэн төлөвлөдөг вэ. Цагийг үр дүнтэй бүтээлчээр зарцуулах хамгийн сайн арга тань юу вэ?
-Миний хувьд жил, сар, долоо хоног, өдрийн төлөвлөгөөгөө нэг бүрчлэн гаргадаг. Хийх гэж байгаа зүйлүүдээ цагт хувиарлаж төлөвлөөд нүдэнд харагдах газруудад бичээд наачихдаг. Энэ нь цагийг үр дүнтэй бүтээлчээр өнгөрүүлэхэд их тус болдог. Ерөнхийдөө жилийн том төлөвлөгөөг сар, өдрүүддээ хувиарлаад бага, багаар нь хийгээд явдаг гэж ойлгож болно.
-2017 оноо хэрхэн төлөвлөсөн бэ?
-Залуу хүнд үлгэр дууриал гэж байдаг даа. Таны үлгэр дууриалал авдаг хүн бэ?
-Миний хамгийн том үлгэр дууриалал авдаг хүн бол манай аав, ээж хоёр. Манай аав намайг үргэлж шинийг эрэлхийлж, эрэл хайгуул хийж бай гэж хэлдэг байсан. Тэр үг намайг үргэлж хурцалж, шинийг сэтгэж, эрэл хайгуул хийхэд тус болдог. Харин манай ээж их дайчин хүн. Тийм болохоор шантрах үед “Өнөөдөр хэцүү байсан ч маргааш гэдэг өдөр үргэлж байдаг. Өнөөдөр шантарсан ч маргааш бүхнийг шинээр эхлүүлэх хүчтэй бай ” гэж хэлдэг. Хэцүү санагдах үе олон байсан ч ээжийнхээ хэлсэн энэ үгийг бодоод өдөр бүрийг шинээр эхлүүлэх үе надад олон байсан. Мөн намайг өдий зэрэгтэй хүн болгож өсгөсөн хүн бол манай эмээ, нагац ах хоёр. Есөн настай байхад аав, ээж хоёр гадаад руу ажиллахаар явж түүнээс хойш эмээ намайг хүн болгосон. Эмээгээсээ ажилсаг, цэвэрч, нямбай занг нь суралцсан. Мөн би амжилтад хүрсэн алдартай хүмүүсийн намтарын тухайн ном унших дуртай. Тэр дундаас амьдралдаа үлгэр дууриалал авч, суралцаж явсан үеүд цөөнгүй бий. Тухайлбал, хамгийн сүүлд “Girl boss” гээд ном уншсан. Тэр номд наймдугаар ангийн боловсролтой охин онлайнаар хуучин хувцас худалдаалж амжилтад хүрсэн тухай гарсан байдаг. Надад маш их эрч хүч урам зориг өгч, олон зүйлийг хувьдаа суралцсан.
-Амьдралдаа авч байсан хамгийн том сургамж юу вэ?
Мөн сүүлийн үед ганц зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлэх нь чухал гэдгийг ухаарч, өөртөө хэрэгжүүлж байна. Мэдээж олон зүйлд анхаарлаа төвлөрүүлж, хийж сурах нь сайн хэдий ч нэг л зүйлийг хамгийн сайн хийх нь бүр илүү чухал юм байна бодогдох болсон.
-Анх Австрид очоод гадаад хэл сурах хамгийн хэцүү байсан гэсэн. Гадаад хэлийг яаж сурсан талаараа залуучуудад зөвлөгөө өгөхгүй юу. Гадаад хэл сурахад хамгийн чухал зүйл юу вэ?
-Би англи, франц, герман хэлтэй. Англи хэлийг “Тольт” сургуульд байхдаа сурсан. Франц, Герман хэлийг Австрид ирээд зайлшгүй сурах шаардлагатай болоод сурч эхэлсэн. Эхэндээ мэдэхгүй үгээ тольдоод л суудаг байсан. Тухайн үед сурахаас өөр аргагүй нөхцөл байдалд байсан болохоор хурдан хугацаанд хоёр гадаадад хэл сурсан гэж боддог. Тэр хэрээрээ маш их хичээл зүтгэл гаргасан гэсэн үг. Тийм болохоор ямар ч гадаад хэлийг сурахад хамгийн чухал зүйл нь хувь хүний хичээл зүтгэл гэж хэлмээр байна. Үүнээс гадна хэл сурахад сонсголоо хөгжүүлэх, ном унших, гадаад хүнтэй ярих гээд үр дүнтэй аргууд бий. -Монголд суурь боловсрол эзэмшсэн хүүхдүүд бусдаас арай илүү амьдралын ухаантай байдаг-
-Таны сурсан сургуулиудын багш нарын хичээл заах арга барил нь ямар байсан бэ?
Харин Австри багш нарын хичээл заах арга барилын хувьд аливаа зүйлийг А-Я хүртэл хэрхэн яаж үүссэн талаар маш нарийн заадаг. Монголд бол ерөнхий мэдлэгийг чухалчилдаг байсан юм шиг санагддаг. Мөн Австри сургуульд өөрийгөө бусдад хэрхэн танилцуулах вэ, бусадтай хэрхэн харилцах вэ гэх мэтчилэн харилцааны хичээл маш их ордог. Энэ нь тухайн хүүхэд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, ярьж сурахад эерэгээр нөлөөлдөг. Мөн хүүхдийн хүмүүжилд зориулан шашны хичээлийг сургалтын программдаа заавал тусгасан байдаг. Харин сурах эсэх нь тухайн хүний эрх мэдлийн асуудал байдаг.
-Мэдээж өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг болов уу?
-Миний хувьд эх орноо ингэж, тэгж хөгжүүлнэ, тийм гаргалгаа бий гээд ярих нь дэндүү ахадсан хэрэг болох байх. Нэг л зүйлийг хэлмээр байна. Хүн төвтэй бодлогын систем ямар ч улс орны хөгжлийн үндэс болов уу. Хүнээ хөгжүүлж, хүнийхээ боловсрол, оюун, ёс суртахуунд нь хувь нэмэр оруулсан улс л хөгждөг. Сингапур улсын жишээ үүнийг нотолно. Австрид ч ялгаагүй хүнрүүгээ чиглэсэн бодлогыг маш сайн хэрэгжүүлдэг. Энгийн наад захын жишээ гэхэд Австрид дүрвэж ирээд суурьшиж байгаа олон гадаад иргэн байна. Энэ хүмүүст зориулсан нэг л бодлогыг төрөөс авч хэрэгжүүлдэг. Тэр нь юу гэхээр дүрвэгсдэд хэл зааж, үндэсний соёл, мөн ёс суртахууны талаар суралцуулах шат дараалсан бодлогыг явуулдаг. Энэ бол хувь хүний хөгжил, төлөвшил, ёс суртахуун, боловсрол улс орны ирээдүй, хөгжилд хамгийн чухал үүрэгтэй байдгийг нотолж байгаа жишээ юм. Монголд ч ялгаагүй хүнээ л хөгжүүлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. -Монгол залуустаа хандаад юу гэж хэлэх вэ?
Харин дизайнерын чиглэлээр амжилт гаргахыг хүсч байгаа залуус гарт нь юу байна түүнийгээ оролдоод, хийгээд үз гэж хэлмээр байна. Дизайн гаргана гэхээр заавал даавуу хайчлаад суухыг хэлдэггүй. Гар доорх материал, цаас юу ч байсан болно. Хийгээд оролдоод үзээрэй. Мэдээж эхний оролдлогоор амжилттай болохгүй. Гэхдээ олон оролдлого амжилтыг бий болгодог гэж хэлмээр байна.
Монгол хүний ур ухаан, оюуны чадамж, авьяас билгийг дэлхийд таниулан үндэстэн дамнасан томоохон компаниудад ажилладаг, гадаадын шилдэг их сургуульд суралцдаг олон монгол залуус бий. Тиймээс iToim эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуусыг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагаараа танилцуулж байна. Бидэнтэй itoimagency@gmail.com, 77057758 дугаараар холбогдоно уу.