Нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийн буцаан олголтыг ирэх оны эхний улиралд олгохоор болсон. Тиймээс иргэдийг энэ сарын 25-ны дотор нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийн буцаан олголт авах бүртгэлийн мэдээллээ баталгаажуулах ёстойг Татварын ерөнхий газраас мэдээллэжээ. Тодруулбал, ebarimt.mn сайтад өөрийн бүртгэлээ зөв хийсэн тохиолдолд ирэх оны эхний улиралд багтаж НӨАТ-ын буцаан олголт таны дансанд шууд орох аж.
Эхлээд та өөрийнхөө хэрэглэгчийн код нууц үгээрээ www.ebarimt.mn нэвтэрнэ. Үүний дараа баруун дээд буланд байгаа өгөгдлүүдээс данс тохируулах хэсгийг сонгоно.
Бүртгэлээ баталгаажуулах хэсэг гарч ирнэ. Энэ хэсэгт та өөрийнхөө мэдээллийг болон НӨАТ-ын буцаан олголт авах дансаа бичиж баталгаажуулах товчыг дарна.
Ингэснээр таны дансанд ирэх оны эхний улиралд НӨАТ-ын урамшуулын дүн гэсэн хэсэгт байгаа мөнгө орох юм.