Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

​Б.Билгүүн: Масло их хэмжээгээр хэрэглэвэл цусны бөглөрөл үүсгэх эрсдэлтэй

​Б.Билгүүн: Масло их хэмжээгээр хэрэглэвэл цусны бөглөрөл үүсгэх эрсдэлтэй
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 11
Герман улсад химийн ухааны докторын зэрэг хамгаалж өдгөө Хайдбелберг хотод "CaRla" институтид судлаачаар ажиллаж буй Б.Билгүүний масло, маргарины биед үзүүлэх нөлөө, хоорондын ялгааны тухай зөвлөмжийг Эрүүл монгол буландаа онцолж байна. Бид түүний эрүүл мэндийн видео контентыг цувралаар бэлтгэн хүргэхээр болсон билээ. 
Сүүлийн үед транс тос хэрэглэж болохгүй, биед сөрөг нөлөөтэй гэсэн мэдээлэл ихээр цацагдаж байна. Үүнээс үүдэн маргаринд транс тос агуулагдаж байдаг тул маргариныг огт идэж болохгүй гэсэн ойлголтыг төрүүлж байна. Тиймд масло болон маргариныг ялгааг гаргаж тайлбарлаж өгмөөр байна. 
Масло бол амьтны гаралтай ханасан тос. Хүний биед зөвхөн энерги өгөх үүрэгтэй.
Маргарин ханаагүй тос бөгөөд бие организмд сайнаар нөлөөлнө. Гэхдээ чанар муутай маргарин идэх юм бол түүнд транс тос агуулагдаж байдаг тул биед сөрөг нөлөөтэй. Тэгэхээр ямар маргарин идэх вэ гэдэг нь хамгийн чухал. Зарим брэндийн масло буюу ханасан тосыг шалгаад үзэхэд маргаринаас хамаагүй өндөр транс тос агуулсан байдаг. Тухайлбал, үхэр, хонины маханд транс тос агуулагдаж байдаг. Харин гахай, тахианы маханд транс тос байдаггүй байна. 
Масло дотор холестрин гэж зүйл байна. Усанд байдаг тосорхуу молекул гэж хэлж болно. Энэ холестрин нь дотроо сайн муу ялгаатай байдаг. Маслод 150-250 мг.грамм холестрин агуулагдаж байдаг бол бүх төрлийн маргарины 100 грамм тутамд 1 мг.грамм холестрин агуулдаг. 
Холестрин дотроо LDL буюу нягтрал багатай тосон уураг гэж байна. Хэрвээ энэ уураг их байх юм бол цусны бөглөрөл үүсгэх сөрөг нөлөөтэй. 
Нөгөөх нь HDL буюу нягтрал ихтэй тосон уураг гэж бий. Энэ нь цусанд байгаа тосыг цусаар дамжуулан хөөх үйлчилгээтэй. Нэг үгээр хэлбэл,  идэж уусан тосыг цусаар дамжуулах үүрэгтэй. Усанд тос хийх юм бол хөвж байдагтай адил юм. Энэ нь  зүрхний өвчнөөс хамгаалах болон цусанд байгаа тосыг судсаар дамжуулан хөөхөд эерэгээр нөлөөлдөг сайн үйлчилгээтэй. 
Хүний бие холестриноо өөрөө зохицуулж байдаг бөгөөд масло идэх үед холестрины хэмжээ ихсэх улмаар, цусны бөглөрөл үүсэх эрсдэлтэй юм. Масло бол зөвхөн ханасан тос эрүүл мэндийн хувьд энерги өгдөг. Харин зөв маргариныг олж идэх юм бол биед маш сайн нөлөөтэй. Маргариныг зөвөөр хэрэглэж чадах юм бол биед сайн нөлөөтэй. 
  • Чипс
  • Майонез
  • Маргарин
  • Ихэнх үйлдвэрийн боорцог
  •  Ихэнх үйлдвэрийн бялуу, нарийн боов
  • Ихэнх түргэн хоолны газрын тосонд шарсан бүтээгдэхүүнүүд
  • Вафли, печень
  •  Гадуур зардаг пирожки, зарим хуушуурууд
  • Зарим чихэрүүд
  • Түрхдэг шоколад
  • Зарим кетчуп  

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн