ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгч, академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Батсүрэн “Эх орны байгалийн химийн нэгдлийн судалгаа, өвөрмөц бүтэц, биологийн идэвх” сэдвээр лекц уншин байгалийн шинэ бодис дауринол нь хүний төрөл бүрийн хорт хавдрыг эмчлэх, урьдчилан сэргийлэх өндөр идэвхтэй болохыг баталсан судалгааныхаа үр дүнгээс танилцууллаа. Лекцийн дараа Д.Батсүрэн гуайтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.