Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Банкуудын хадгаламжийн хүү ингэж буурчээ

Банкуудын хадгаламжийн хүү ингэж буурчээ
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 5
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс мөнгөний бодлогын хүүг 2 нэгж бууруулж 12 хувь болгох шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан зарим арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ бууруулж эхэлсэн байна. Тухайлбал, хамгийн олон харилцагчтай гэгддэг Хаан банкны х угацаагүй хадгаламжийн хүү байршуулсан мөнгөний хэмжээнээс шалтгаалаад хамгийн дээд тал нь 7.2 хувьтай байсан бол 6.6 хувь болж буурсан байна. Мөн тус банкны хугацаатай хадгаламжийн хүү 15.1 хувиас 14.5 болж буурсан байна. 
Мөн Голомт банкны хувьд ч ялгаагүй зарим хадгаламжийн хүүнд өөрчлөлт оруулж, өнгөрсөн наймдугаар сарын 24-ээс шинэчилсэн хүүгээр бодож эхэлжээ. Дашрамд дурдахад, Засгийн газрын бондын хүү оны эхэнд 17 хувь байсан бол 12 хувь руу буураад байгаа юм. 
Иймд өнөөдрийн байдлаар аль банкны хадгаламжийн хүү хамгийн өндөр байгааг танилцуулж байна. 
Монгол Улсад 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 8217 иргэн, 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэд давхардсан тоогоор 5.270.000 байдаг гэсэн судалгаа бий. Арилжааны банкуудын хадгаламжийн төрлүүд, хүү харилцан адилгүй байгаа энэ үед иргэд хадгаламжийн хүү өндөр, эрсдэлгүй оршин тогтнох баталгаатай банкийг сонгох нь чухал юм. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын иргэдийн хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 6-7.7 хувьд хооронд хэлбэлзэж байна. Тухайлбал, хугацаагүй хадгаламжийн хүү хамгийн өндөр Хасбанк буюу жилийн хүү нь 7.7 хувьтай байна. 
Харин хугацаатай хадгаламжийн тухайд арилжааны банкуудын хүүний шатлал 14.2-16.7 хувьтай байна. Энэ дундаас Ариг банкны хугацаатай хадгаламжийн жилийн хүү хамгийн өндөр буюу 16.7 хувь байна. Түүний дараа  Улаанбаатар хотын банкных 15.6 хувьтай байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн