Open iToim app
Байр суурь: Зээлийн хүүг бууруулах боломжтой юу
Банк, санхүү | 6 мин уншина

Байр суурь: Зээлийн хүүг бууруулах боломжтой юу

Нийтэлсэн 2017 оны 12 сарын 12
УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Банкны зээлийн хүүний хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. 
Хуульд арилжааны банкуудын зээлийн хүү дараах байдлаар өөрчлөлт оруулж, хэмжээ тогтоох талаар тусгажээ.
  • Боловсруулах үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлд олгох зээлийн хүүний дундаж марж 6  хувь байхаар зохицуулж, 21 хувиас хэтрэхгүй байхаар тусгажээ. Одоо бол үйлдвэрлэл, жижиг, дунд бизнесийн зээлийн хүү 26.8-27.9 хувьтай байдаг. 
  • Цалингийн зээл, хөдөө аж ахуйн зээлийн хүүний дээд хязгаарыг 10 хувь байхаар тогтооё. Одоогийнх нь 21-29.6 хувь. 
  • Шинээр авах хадгаламжийн хүүний дээд хязгаарыг 10-13 хувь бууруулах
  • Тэтгэврийн зээлийн хүүний дээд хязгаарын 12 хувь
  • Зээлийг ямар нэг шимтгэлгүй байлгах
  • Банкуудыг нээлттэй болгож, хувьцааны 30 хувиас доошгүй нь хөрөнгийн биржээр зардаг болгох.
  • Хадгаламжийн хүүг үе шаттай бууруулах
  • Гадаадын банкийг тодорхой хязгаар нөхцөлтэй, хугацаатай оруулж ирэх
  • Ингээд зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх талаарх зарим эдийн засагчид болон албаны байр суурийг хүргэж байна.
Зээлийн хүүг зөв бууруулж, хязгаар тогтоох хоёр үндсэн арга бий 
undefined
Ихэнх улс орнуудад зээлийн хүүгээ бууруулсан хуультай байдаг. Мөн мөнгө хүүлэгчдийн эсрэг хууль ч байдаг. Дэлхийн 180 улсаас 12 нь банкны зээлийн хүү 20-иос дээш давсан байдаг, тэдний нэг Монгол Улс. 12 улсын дундаас манайхтай хамгийн төстэй нь Киргиз улс. Гэтэл саяхан зээлийн хүүгийн тухай хууль гаргаж, хүүгээ бууруулсан. Зээлийн хүүгийн харьцуулж харвал, Бангладеш 13, Комбаж 18 хувь, Португаль 6.7-31 хувь, Польш 20 хувь, Итали 4.3-27 хувь, Герман 8.2-16.4 хувь, Франц 5.7- 21.6 хувь, Белги 10-19.5 хувьтай байна.  Зээлийнхээ хэмжээ болон ямар салбарт олгож байгаа төрлөөсөө хамаараад хүүгийн хэмжээ өөр, өөр байгаа юм. Үйлдвэрлэлийн зээл 10 хувь байхад худалдааны зээл нь 19 хувьтай байх жишээтэй.
Бусад орнуудын жишээнээс харахад зээлийн хүүгээ хоёр аргаар бууруулж, хязгаар тогтоосон байгаа юм.
Нэгд, хадгаламжийн хүүнд хязгаар тогтоох маягаар бууруулж байна. Хадгаламжийн хүү 10 байлаа гэхэд зээлийн хүү 13-16 хувь, хадгаламжийн хүү 3-6 хувь тогтоосон байгаа юм.  
 Хоёрт, зээлийн хүүд шууд хязгаар тогтоосон байгаа юм. Тэгэхээр зээлийн хүүдээ ямар маягаар хязгаар тогтоож байна гэхээр зээлийн хүүг зах зээлийн дундаж дээр нэмж байна. Францын зээлийн дундаж хувь нь 10 байсан бол зээлийн дээд хязгаар 13 хувь байх жишээтэй.
Төв банкны бодлогын хүүн дээр суурилж зээлээ тогтоож байна. Энэ нь улс орнуудад дунджаар 3-5 хувь байгаа юм. Төв банкны бодлогын хүү 10 хувь байлаа гэхэд дээд хязгаар нь 13-15 хувь байхаар зохицуулсан байна. Кени улсад гэхэд зээлийн хүүдээ 10 хувь хүртэл тогтоосон. Төв банкны бодлогын хүү 7 хувь байгаа юм.   
Зээлийг хүүг бууруулах боломжгүй
undefined
Зээлийн хүү бол өндөр байгаа, түүнийг бууруулах хэрэгтэй гэж хэн хүнгүй, тэр бүү хэл арилжааны банкууд хүртэл адил байр суурьтай байгаа. Гэхдээ зээлийн хүүг захиргааны аргаар, УИХ-ын танхим, ордонд хэдэн хүн цуглаад бууруулж, хязгаарлах боломжгүй. Зээлийн хүү бол зэх зээлийн жамаар буурах ёстой зүйл. Зээлийн хүүд нөлөөлдөг макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдал, Төв банкн болон Засгийн газрын алдагдлыг бууруулах хэрэгтэй. Зээлийн хүүд нөлөөлж буй хүчин зүйлүүдээ зөв эрүүл болгож байж зээлийн хүүг зах зээлийн жамаар урт хугацаанд бууруулах боломж үүсэх юм. Захиргааны аргаар бууруулбал зээлийн хүртээмж багасах зэрэг олон сөрөг үр дагавартай.
Зээлийн эх үүсвэрийг  бий болгож байдаг хадгаламжийн хэмжээ манай улсад хомс байгаа учраас зах зээлийн үндсэн дээр хадгаламж, зээлийн хүүг тогтож байна. Харин мөнгө хүүлэлтийн эсрэг зохицуулалт байж болох юм. Арилжааны банкаас зээл авч байгаа тэр процесст нөлөөлөхгүйгээр зээл төлөх боломжгүй иргэдийг хэт өндөр хүүгээс хамгаалж болно. Түүнээс биш арилжааны банкы зээлийн хүүг бууруулах нь сөрөг үр дагаварт хүргэнэ.  
Худалдаа хөгжлийн банк энэ онд 192 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ, энэ бол цэвэр луйвар
undefined
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар банкуудын аж, ахуй нэгж байгууллагад олгосон зээлийн өрийн хэмжээ 10.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ юунаас бий болж байгаа юм. Хоёрт, банкны системийн чанаргүй зээл нэг их наяд хүрсэн. Арилжааны банкуудад байгаа нийт хадгаламжийн хэмжээ 8.1 их наяд төгрөг байгаа юм. Энэ нь хадгаламжийн хүү асар өндөр байгааг харуулж байна. Хадгаламжид байгаа энэ мөнгө ямар ч эдийн засгийн эргэлтэд ороогүй идэвхгүй байдалд байна. Энэ их мөнгө хөрөнгийн зах зээл рүү, хөрөнгө оруулалт  руу орсон бол маш их үр өгөөж өгөх байсан. Зөвхөн банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах гэдэг шалтгаанаар улс орны эдийн засгийг хараад байж болохгүй. Банк санхүүгийн байгууллага бол зах зээлийн нэг оролцогч, түүнээс төлөөлөл биш гэдгийг онцолмоор байна. Хадгаламжид байгаа 8.1 их наяд төгрөгийн 69.9 хувийн цэвэр төгрөгийн хадгаламж байгаа юм. Энэ бүхнээс харахад арилжааны банкууд өнөөдөр цэвэр мөнгө хүүлэгчид болчихоод байна.  
Нэг л жишээ хэлье. Худалдааны хөгжлийн банкны 2016 оны цэвэр ашиг 142 тэрбум, 2017 оных нь 192 тэрбум төгрөг байгаа юм. Энэ бол ганцхан банкны тоо”  гэлээ. 
 Зээлийн хүүг 1 хувьд хүргэх боломж ч бий  
undefined
Зээлийн хүү бууруулахын тулд бодлогын төвшинд хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэх зайлшгүй шаардлагатай. Үүний нэг нь  Монголбанкны бодлогын хүү 12 хувь байгаа тохиолдолд арилжааны банкны бодлогын хүү хэзээ ч үүнээс доош байх боломжгүй. Тиймд Монголбанкны бодлогын хүүг нэн яаралтай буулгах хэрэгтэй. Тэгвэл үүнийг дагаад хадгаламжийн хүү буурна. Эдийн засгийн өндөр хөгжилтэй АНУ, Япон гээд бүгд зээлийн хүү 1 хувиас доош байна. Ийм хэмжээнд аваачих боломж бий.
Мөн ломбард, банк бус санхүүгийн байгууллагаас олгож буй зээлийн хүүд  хязгаар тавих хэрэгтэй.
Зээлийн хүүг бууруулж, хязгаарлахгүй бол банкууд өөрсдөө дампуурна
undefined
Зээлийн хүү бууруулах банкны тухай хуулийг Монголын бүхий л иргэн, аж ахуй нэгжүүд дэмжинэ гэж харж байгаа. Зээлийн хүү бууруулахыг хамгийн их дэмжих ёстой обьект бол арилжааны банкууд. Яагаад гэж үү. Хэрвээ зээлийн хүүгийн хэмжээг буулгаж, тодорхой хэмжээнд тогтоохгүй бол 5-10 жилийн дотор Монголд банк гэдэг зүйл байхгүй болно. Үүнийг баримттай тайлбарлъя. Банкны систем сүүлийн жилүүдэд хүүгийн алдагдалтай гарсан. Монголын арилжааны банкууд үндсэн болон зээлийн үйл ажиллагаанаасаа 400-500 тэрбум төгрөгийн алдагдалтай явж байгаа. Өндөр хүүтэй зээлээс нь болоод иргэд аж ахуй нэгж зээл авахаа больсон. Одоо арилжааны банкуудыг тэжээж байгаа газар бол Засгийн газар, Төв банк хоёр л байна. 15 хувь гэдэг бодлогын хүү гэж ярьж байна. Энэ ямар ч бодлогогүй хүү юм. 15 хувийн бодлогын хүүгийн ард татвар төлөгчдийн  хөрөнгөөс банкуудад 400-500 тэрбум төгрөг өгөх ойлголт байгаа юм. Төр энэ мөнгийг өгөхгүй бол, энэ хууль батлагдаж зээлийн хүүг буулгахгүй бол банкууд жил бүр 400-500 тэрбумын алдагдалтай ажиллаж, эцэстээ дампуурна.
Монголын санхүүгийн зах зээлд мөнгө хүүлж, хэт өндөр ашиг олдог олигополь тогтолцоо бүрдсэн
undefined
Монголын санхүүгийн зах зээлд мөнгө хүүлж, хэт өндөр ашиг олдог олигополь тогтолцоо бүрдсэн.  2016 оны байдлаар Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас банкны төгрөгийн зээлд эзлэх хувь 80.2 хувь гарчээ. Дэлхийн жишигт нийт зах зээлд 4 том тоглогчийн эзлэх хувийн жин 80-100 хувьд байвал олигополиос монопольд шилжих зах зээл гэж нэрлэдэг. Үүнийг төр зохицуулах дүрэмтэй”
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн