Open iToim app
Чөлөөт цаг | 2 мин уншина

Англи хэлний сонсох, ярих, ойлгох чадвараа нэмэгдүүлэх вэб сайтууд

Англи хэлний сонсох, ярих, ойлгох чадвараа нэмэгдүүлэх вэб сайтууд
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 20
Интернэтэд хэдэн триллионоор үнэлэгдэх үнэгүй мэдлэг, мэдээлэл агуулж буй гэгддэг. Танд англи хэлний мэдлэгээ тэлж сонсох, ярих, ойлгох чадвараа нэмэгдүүлэх үнэгүй вэб сайтуудыг танилцуулж байна. Англи хэл суралцаж буй залуус туршаад үзээрэй.

Хамгийн эхэнд хагас жилийн дараа шууд англиар ярих сайт буюу Батинженерийн "англи хэл сурч буй залуус сонсож, ойлгох чадвараа нэмэгдүүлж, богино хугацаанд зөв дуудлагатай ярьж сурахад хэрэгтэй" хэмээн зөвлөсөн http://www.esl-lab.com/вэб сайтыг санал болгож байна. Хамгийн олон удаа жиргэгдсэн, эрэлттэй жиргээнд доорх жиргээ багтаад байгаа билээ. Англи хэл суралцаж буй залуус туршаад үзээрэй. 

Кино үзэнгээ англи хэл сурах сайт

Гадаад хэлийг үр дүнтэй суралцах нэг арга бол тухайн хэл дээр нь кино үзэх. Зугаатай бас үр дүн сайтай арга. Англи хэлийг кино үзэнгээ бие даан суралцахад  тохиромжтой сайт бол Film English. Тус сайтаас богино хэмжээний кино сонгож үзэх боломжтойгоос гадна хичээлийн төлөвлөгөөнүүд бий . Бүх шатныханд зориулсан сонголтуудтай. Англи хэл суралцаж буй залуус туршаад үзээрэй.
Англи хэлний дүрмээ сайжруулах вэб сайт

Та англи хэлний дүрмээ сайжруулмаар байгаа бол үнэгүй видео хичээлүүд, дасгалуудтай Engvid сайтыг санал болгож байна. Видеогоор хичээлээ үзээд, дараа нь дасгал хийж өөрийгөө сорих боломжтой. Мөн кино үзэнгээ дүрмээ сайжруулах хүсэлтэй байгаа бол Movie Segments to Assess Grammar Goals сайтаар ороод үзээрэй.
Англи хэлний зөв дуудлагатай болгох үлгэрийн номтой вэб сайт

Интернэтэд англи хэлийг бие даан суралцах томчуудад зориулсан вэб сайтуудаас гадна хүүхдийн боловсрол хүмүүжилд ч хэрэгтэй арга хэрэгсэл, ном, видео зөндөө бий. Хэрвээ та хүүхдээ зөв англи дуудлагатай болгомоор байгаа бол танд MeeGenius-ийг санал болгож байна. Энэ сайт бага насны хүүхдэд та өөрөө уншиж өгөх боломжтой, зөв англи дуудлагаар уншиж өгдөг аудио үлгэртэй.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн