iTOIM агентлаг Эрүүл монгол буландаа Ерөнхийлөгчийн зөвлөх, Анагаах ухааны доктор Ж.Амарсанааг урьж ярилцлаа.
Дэлхийн шилдэг их сургууль болох Харвард, Токиогийн их сургуулийг төгссөн түүнийг Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байснаар олон нийт эчнээ таних билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл мэндийн чиглэлээр зөвлөхөөр болсон Ж.Амарсанаа анхны ажлаа “Эрүүл ходоод” үндэсний хөтөлбөрөөр эхлүүлээд байгаа ажээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж авсан таньд баярлалаа. Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүүлэх ажил, цаашдын бодлогын чиглэлд Ерөнхийлөгчид зөвлөхөөр болсон. Ажлынхаа эхлэл болгож “Эрүүл ходоод” үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа гэсэн. Хөтөлбөрийнх нь талаар яриагаа эхлүүлье?
-Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсон маань эрүүл мэндийн салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх маш том боломж гэж харж байгаа. Монголын ард түмнийг эрүүлжүүлэхэд тодорхой хэмжээний хөшүүрэг хэрэгтэй. Тэр хөшүүрэг бол Ерөнхийлөгч, УИХ, гүйцэтгэх засаглалд бий. Энэ утгаараа эрүүл мэндийн салбарын бодлогод нөлөөлөх маш том боломж гэж хараад Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах саналыг дуртайяа хүлээж авсан.
Ажлаа аваад хоёр зүйл дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Эхний ээлжинд яаралтай түргэн тусламжийг хурдтай, чанартай, үр ашигтай болгох чиглэлд төсөл хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд гурван шаттай арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсөл боловсруулж байна. Монгол Улсын хэмжээнд яаралтай түргэн тусламж авч чадаагүйн улмаас жилд 3000 гаруй хүн нас барж байна гэсэн статистик бий. Энэ бол манай улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлага хангахгүй байгаагийн маш том илрэл юм. Үүнд онцгой анхаарал хандуулах ёстой.
Ерөнхийлөгч Х.Баттулга хорт хавдартай тэмцэх чиглэлд онцгой анхаарал хандуулж байгаа. Тиймд “Эрүүл ходоод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн хоёр, гурван сарын хугацаанд хөтөлбөрөө боловсруулаад дууслаа. Зөвлөгөө авах болон хэлэлцүүлгийн эцсийн шатандаа явж байна. Монгол Улс өнөөдөр ходоодны хорт хавдрын нас баралтаараа дэлхийд 1-рт, өвчлөлөөрөө 2-рт явж байна. Ер нь Монгол Улс цөөхөн хэдэн зүйлээрээ дэлхийд тэргүүлж байгаа орон. Элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа мөн дэлхийд нэгдүгээрт явж байна. Үүнд төр засгаас бодлогын хэмжээнд арга хэмжээ авч, шийдвэрлэх нэн чухал шаардлагатай.
Тиймд “Эрүүл ходоод” хөтөлбөртөө хэд, хэдэн чиглэлд зорилт тавьж, тэр чиглэлдээ хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээнүүдээ тусгаад байна.
-“Эрүүл ходоод” хөтөлбөрийн хүрээнд хеликобактерийг эмчилнэ, илрүүлнэ-
Нэгдүгээрт, ходоодны хорт хавдар хүн амын дунд ихээр гарч байгаа нь буруу хооллолт, хеликобактерийн шалтгаантай. Монголын нийт хүн амын 76-82 хувь нь хеликобактерийн халдвартай байна. Таван хүн тутмын дөрөв нь хеликобактерийн халдвартай байна гэсэн үг. Хеликобактерийн халдвар ийм өндөр хэмжээнд байгаа нь халдвар тархааж буй эх үүсвэр чухал нөлөөтэй. Халдварын тархалтыг тогтоохын тулд олон цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Эхний ээлжинд мэдээж хувь хүн эмчид хандаж хеликобактериа устгуулах хэрэгтэй. Мөн ахуйн ариун цэвэрт маш том өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэй байгаа юм. Хоолны газрууд, ресторануудын угаалга, крант, худгийн ус, рашаан сувилалуудад ариутгал ямар төвшинд байна, түүгээр дамжиж буй хеликобактерийн халдвар ямар хэмжээнд байгааг тогтоох нь чухал юм. Энэ чиглэлд өнөөг хүртэл хийж хэрэгжүүлсэн албан ёсны судалгаа, шинжилгээ байдаггүй.
Хеликобактерийн халдвар тархааж буй маш том эх үүсвэр байгаа болохоор үндэсний хэмжээнд энэ өвчний аюулд өртөөд байна гэж харж байгаа. Энэ арга хэмжээг авснаар ходоодны хавдар 10, 20 жилийн буурах төлөвт шилжинэ гэж тооцоолж байна. “Эрүүл ходоод” хөтөлбөрийн хүрээнд хеликобактерийг эмчилнэ, илрүүлнэ. Ингэснээр хүн амын дундах хеликобактерийн тархалтыг 10-20 хувь руу аваачих боломжтой.
Ходоодны хавдрын эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах чиглэлд гаднын орнуудын туршлагыг судалж, шингээсэн

Хоёрт, ходоодны хавдрыг эрт үед нь илрүүлэх шаардлагатай байгаа юм. Ходоодны хавдар манайд хожуу үедээ оношлогдоод байгаа болохоор нас баралтаар нэгдүгээрт орох гол шалтгаан болж байгаа гэж хэлж болно. ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч АУ-ны доктор, зөвлөх эмч Я.Эрдэнэ-Очиртой уулзаж "Эрүүл ходоод" хөтөлбөрийн талаар зөвлөлдөхөд тэрээр “ходоодны хорт хавдрын эрт илрүүлэлт Монголд 15 хувьтай байхад, бусад орнуудад 85 хувьтай байгаа нь нас баралтанд маш их нөлөөлж байна” гэж ярьсан. Энэ бол маш том ялгаа. Ходоодны хавдрыг эрт үед нь оношилж чадах юм бол нас баралтыг хэд дахин бууруулах боломжтой. БНСУ гэхэд ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 1-рт байгаа боловч нас баралт нь 18-д байдаг. Харин манайх ходоодны өвчлөлөөрөө дэлхийд хоёрт байгаа боловч нас баралтаараа нэгдүгээрт явж байна. Энэ бол оношилгоо, эрт илрүүлгийн хоорондох маш том ялгаа. Бид ходоодны хавдрыг эрт оношлуулж, арга хэмжээ авч чадахгүй байгаа болохоор нас баралтаар тэргүүлээд байгаа юм. Тиймд “Эрүүл ходоод” хөтөлбөртөө эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах чиглэлд гаднын орнуудын туршлагыг судалж, шингээсэн. БНСУ, Япон гэхэд ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх, хяналтын тогтолцоотой. Тухайлбал, 40-өөс дээш насны хүмүүс хоёр жилд заавал нэг удаа оношилгоонд хамрагдаж, биедээ ямар нэг хавдрын урьтал байгаа эсэхийг тодорхойлуулдаг.
Мөн оношилгоо, эрт илрүүлгийн чиглэлд анхаарах ёстой нэг чухал зүйл бол ходоодны хавдрыг дурангаар оношилж, илрүүлэх эмч нарын ур чадварын асуудал байдаг. Сонгдо эмнэлгийн Дурангийн тасгийн эрхлэгч А.Баттулга эмчийн надад өгсөн мэдээллээр ходоодны дурангаар хорт хавдрыг оношлох эмч нарын арга барил, ур чадвар өөр өөр байдаг аж. Жишээ нь, БНСУ-ын эмч нарын ходоодны хавдрыг дурангаар оношлох чадвар нь 59 хувьтай байдаг бол японых 85 хувьтай байдаг гэнэ. Тэгэхээр Монголын эмч нарын дурангаар оношлох ур чадвар ямар байна гэдэг чухал нөлөөтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, дурангийн оношилгооны өндөр үнэтэй технологиудад хөрөнгө зарцуулаад, улс орон даяар үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн ч эмч нарынх нь оношилгооны чадвар сул бол энэ бүхэн ямар ч үр дүнгүй болох юм. Тиймд хөтөлбөрийн хүрээнд ходоодны дурангийн эмч нарыг олноор бэлдэх, чадвартай хүний нөөц бэлдэхэд олон арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Гуравт, эрүүл ходоодтой байхын тулд эрүүл хооллолт маш чухал. Зөв хооллолт нь идэж байгаа хоолны бүтэц, найрлага болон хоололтын горим гэсэн хоёр үндсэн хүчин зүйлээр илэрхийлэгдэнэ. Япон, БНСУ бол хеликобактеритай тэмцэхээс гадна зөв хоололт дээр маш их анхаардаг. Давсны хэт хэрэглээнээс ходоодны хорт хавдар үүсэх магадлал маш өндөр байдаг. Давсны хэт хэрэглээ ходоодыг цочроож, урт хугацаанд архаг үрэвсүүлж, ходоодны хатангиршлыг бий болгож байдаг. Монгол Улс давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги боловсруулсан орон. Гэтэл үүний хэрэгжилт маш сул байна. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжилт дээр анхаарал хандуулж ажиллана.
-Монголд элэг, ходоодны хавдраас гадна умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралт нэлээд дээгүүрт жагсдаг шүү дээ. Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйл юунд байна вэ. Умайн хүзүүний хорт хавдрыг бууруулж, тэмцэж чадсан бусад улс орны ямар туршлага байдаг вэ?
-Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Гэтэл Монголчууд урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр өвчилж байна гэдэг төр засгийн арчаагүй байдалтай шууд холбоотой. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг гол хүчин зүйл бол хүний хөхлөг вирүс буюу HPV вирусийн халдвар. Энэ вирус халдварласнаар ямар ч шинж тэмдэг илэрдэггүй, 15-30 жилийн дотор хавдар үүсгэдэг.
Австралид гэхэд HPV вирусийн эсрэг вакциныг иргэддээ хийлгэж, энэ төрлийн хорт хавдрууд тэр дундаа умайн хүзүүний хорт хавдраас бүрэн ангижирсан байдаг. Цолмон дэд сайдын үед энэхүү вакциныг оруулж ирсэн ч боловч, түүнээс хойш товлолт оруулж чадаагүй нь бодлогын маш том алдаа болсон. HPV вирусийнэсрэг вакцин хийлгэснээр зөвхөн умайн хүзүүний хорт хавдраар зогсохгүй, бэлэг эрхтний бусад хавдар, амны хөндийн хорт хавдар, толгой, хүзүүний болон арьсны зарим хавдар, шулуун гэдэсний зарим хорт хавдраас сэргийлж болно.
-Суурьшмал соёл иргэншил, хүн амын дундах хэт их төвлөрлөөс стрессийн шалтгаантай өвчнүүд ихээр үүсч байгаа талаар эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд хавдрын өвчлөл ихэссэн нь стресстэй холбогдох уу?
-Стресс олон төрлийн хор уршигтай. Стресстэх үед хүний бүх судас агших процесс явагдаж, эрхтэн системд очиж буй цусан хангамж багасдаг. Цусан хангамж багасч, хүчилтөрөгчийн дутагдалд орох үед тухайн эрхтний үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Өвчлөл үүсэх эхний шалтгаан бүрэлдэж байна гэсэн үг. Стресс нь олон төрлийн өвчний суурь хүчин зүйлийн нэг болж байдаг.
Мацаг барилт эрүүл амьдрах хамгийн гол хүчин зүйл, чихрийн шижинг хүртэл эдгээсэн судалгаа бий
-Ямар ч өвчлөлийн цаана зөв хооллолт яригддаг шүү дээ. Таны хувьд эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж байгаа эмч хүн зөв хооллолтын тал дээр ямар зарчим баримталдаг вэ. Хэрхэн зөв хооллох тухай зөвлөхгүй юү?
-Миний хувьд маш бага идэх зарчмыг баримталдаг. Сардаа дөрвөн удаа мацаг барьдаг. Мацаг барьснаар хүний нас 20-30 хувь нэмэгдэх боломжтой гэсэн судалгааны дүнгүүд гарч байна. Тухайлбал, саяхан мацаг барилтын ашиг тусын талаар нэгэн сонирхолтой судалгаа гарсан байгаа юм. Чихрийн шижин өвчнийг өнөөгийн анагаах ухаанаар эдгэшгүй өвчин гэж үздэг. Гэтэл чихрийн шижинтэй хүмүүст маш бага илчлэгтэй буюу өдөрт 800 к.клориос ихгүй хоол өгч, хагас өлсгөлөнгийн байдалтай 3-6 сарын хугацаанд байлгаж, туршиж үзэхэд тэр хүмүүсийн дийлэнх нь эдгэрсэн байгаа юм. 800 к.клори гэдэг нь 4 ширхэг буузтай тэнцэх хэмжээний илчлэг.
Мацаг барина гэхээр хүмүүс шашны зан үйл гэж ойлгоод байдаг. Мацаг барих нь эрүүл амьдрах хамгийн гол хүчин зүйл гэдгийг хэлмээр байна. Мацаг барих олон хэлбэр байдаг. Тэр дундаас сардаа дөрвөн удаа, эсвэл долоо хоногт ганцхан өдөр хоолноос татгалзах хэлбэрийг нь сонговол илүү энгийн хялбар, үр дүнтэй. Мацаг барьж буй өдрөө зөвхөн шингэн зүйл ууна. Ингэснээр эрүүл мэндэд маш том үр ашигтай гэдгийг хэлмээр байна.