Open iToim app
Нээлт | 3 мин уншина

​Агаарын бохирдлыг бууруулж, цахилгаан хэмнэх хямд, эко шийдлүүд

​Агаарын бохирдлыг бууруулж, цахилгаан хэмнэх хямд, эко шийдлүүд
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 28
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас өвлийн улирлын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Сүхбаатарын талбайд агаарын бохирдлыг бууруулах, гэр орон сууцаа цахилгаанаар хямд халаах боломжтой эко шийдлүүдийг танилцуулсан үзэсгэлэнг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр төр болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.
Хүйтний улирал хаяанд ирсэн энэ үед агаарын бохирдол бууруулах, гэр орон сууцаа цахилгаанаар халаах хямд шийдлүүд иргэдэд нэн хэрэгцээтэй. Ингээд үзэсгэлэнгээс сонирхсон, зарим онцлох бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Монгол гэрт тохирсон Тулгат зуух

“Монватт-Тулга” компанийн дулаан хуримтлуулагч Тулгат зуух нь гал түлдэг уламжлалт зуухнаас тэс өөр, цогц шийдэл бүхий дэвшилтэт бүтээгдэхүүн ажээ. Энэхүү зуух нь цахилгаан эрчим хүч ашиглан 8-10 цагийн хугацаанд өөрийгөө цэнэглэж дулааныг хуримтлуулснаар 24 цагийн турш  гэр болон амины орон сууцыг дулаан байлгаж, тав тухыг найдвартай хангах аж. Тулгат зуух нь 5 киловаттын хүчин чадалтай. Тулгат зуухыг хоногт 8-10 цаг цэнэглэдэг. Энэ зуух үнийн хувьд 800 мянган төгрөгөөс эхлэх юм байна. Худалдан авахдаа лизингээр авах боломжтой бөгөөд хоёр жилийн баталгаат хугацаа олгох аж. Тулгат зуухыг хэрэглэснээр агаарын бохирдол бууруулаад зогсохгүй иргэд гэр орон сууцаа цахилгаанаар халаах боломжтой хямд шийдэл болж чадах юм.

БНСУ-ын “RAVI” дэвшилтэт нано технологи бүхий эко цахилгаан халаагуур нь маш богино хугацаанд хүчтэй дулааныг ялгаруулдаг. Халаалтын панел дээрх эрдэсийн эрчимт материал нь улаан туяаны анион ялгаруулдаг байгаль орчинд ээлтэй эрүүл мэндэд тустай цахилгааны хэмнэлттэй төхөөрөмж аж. Өрөөг биш хүний биеийг эхэлж дулаацуулдаг инфра туяаны халаагуурт хувцастайгаа дөхөхөд нүүр, гарыг халуун төөнөдөг байна. 

"Эрхэт эрчим" компанийн цахилгаан халаалтын төгс шийдэл нь цахилгаан зарцуулалтаараа хамгийн бага аж. Хамгийн бага цахилгаан зарцуулах 2 давхар тохиргоо бүхий иж бүрэн халаалтын систем нь 3-15000мкв хүртэлх талбайг цахилгаанаар халаах бүрэн боломжтой бөгөөд 250мкв хүртлэх талбайн халаалтыг 220 вольтын хүчдэл бүхий тогоор шийдэх юм байна. 

“Тот ком сервис” компани нь БНСУ-ын“DaewooEnertic” компанийн шалны гуурсан халаалт оруулж ирдэг. Тусгай шингэнтэй гуурсан халаалт нь ууршихгүй, хөлдөхгүй бөгөөд нам даралтын зуух бойлорын өрөө ашиглахгүй. Нэг халаасан байхад халуунаа 3-4 цаг барих учир цахилгаан эрчим хүчинд хэмнэлттэйгээр онцлог. Шалны гуурсан халаалтыг амины орон сууцны 120 ам метр талбайд тавихад нэг сард цахилгааны төлбөрт 150 мянган төгрөг төлнө. “Тот ком сервис” компани гуурсан халаалтнаас гадна хэт улаан туяаны хальсан халаалт, чийгтэй нөхцөлд зориулсан халаалт, явган замын цас хайлуулах халаалт болон цахилгаан халаагуур оруулж ирдэг. 
Квант-23 зуух нь таван кВт-ын хүчин чадалтай, 220 вольтод залгадаг. Дээр нь хоол, цай хийх зориулалт бүхий хоёр ширэмтэй. Эвхэгддэг, угсардаг, температур тохиргоотой, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн учир сарын зардал бага юм.Халаалт болон ахуйн хэрэглээг нэг дор шингээснээрээ давуу талтай ажээ. 
Халаагч элементээс ялгаруулж буй дулаан энерги нь хүний биеийн арьсанд 3-5 см энерги нэвчин орж үе мөч нрууны өвчин, гоо сайханд сайнаар нөлөөлдөг байгаль орчинд хор нөлөөгүй, хог хаягдал гарахгүй давуу талтай ажээ. Мөн GSM удирдлагыг системийн ашиглан гэрийн дулаанаа 24 цагийн турш алсаас удирдан тохируулах боломжтойгоороо давуу талтай ажээ. Нэг үгээр хэлбэл, орой ажлаас гарахдаа утаснаасаа автоматаар гэрийн дулаанаа тохируулж, удирдах боломжтой юм байна. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн