Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод буй С.Мөнхсүх 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс албан ёсоор ажилдаа оржээ. 2025 оны арваннэгдүгээр сард Оюу толгой компанийн ТУЗ-ийн хурлаар С.Мөнхсүхийг гүйцэтгэх захирлаар томилсон бөгөөд энэ нь анх удаа монгол хүн Оюу толгой компанийн удирдлагаар томилсон явдал болсон юм. Тэрээр томилогдоод удаагүй байхдаа УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Оюу толгой асуудлаарх нээлттэй сонсголд оролцож, зарим ээдрээтэй асуудлуудад байр сууриа илэрхийлсэн билээ. С.Мөнхсүх нь Оюу толгой компанийн үр өгөөж, нээлттэй, ил тод байдлыг хангаж ажиллана гэдгээ манай сайтад өгсөн ярилцлагадаа онцолж байсан. Мөн өчигдөр албан ёсны нийгмийн сүлжээндээ дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр "Өнөөдрөөс (2026.02.01) Оюу толгойн гүйцэтгэх захирлын үүргийг албан ёсоор хүлээн авч байна.Шинэ ажил шиг харагдаж болох ч үнэндээ би гэртээ л ирж байна.